Өндөрдов 8000 адуугаар дүүрнэ

Төв аймгийн Сэргэлэн сумын Өндөрдов хэмээх газар Морь сургагч, морь уургалагчдын Адуучин тэмцээн болох гэж байна. Их монгол улс байгуулагдсаны 800 жил, Yндэсний их баяр наадмын 85 жилийн ойд Монголыг зорьсон жуулчлагчдын жим зам болсон гэж хэлж болно. Энэ үеэр уг тэмцээнийг зохион байгуулж байгаа нь цаашид жуулчдыг ирэх үеэр байнга хэвшил болгоход чиглэж байгаа аж.

Адуучин тэмцээнийг зохион байгуулагч Чандмань студийн захирал Л.Цагаандалай ийнхүү ярьж байна.
үideo1
Адуу эдэлдэг бүх монгол хүн морь уургалж, эмнэг сургадаг ч тэдгээрийн дотроос хамгийн уран уургалдаг, адуунд эртэй хүмүүсээ шалгаруулж нутаг усаараа алдаршуулж, авьяас чадварыг нь залуу үедээ өвлүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн тэмцээнд төв аймгийн нутаг дэвсгэрээс цуглуулсан 8000 адуу тал нутгийг дүүргэж 15 оролцогчдын хамт Монгол хүний самбааг гайхуулах ажээ. Амралтын өдөр агаарт гарах хүсэлтэй хэн бүхэнд энэ тэмцээн үнэ төлбөргүй бөгөөд Хатан -Эх чуулгын ардын урлагийн тоглолтоо сонирхуулах юм байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button