Эхнэрээсээ өөр хүнтэй л секс удаан үргэлжлэх юм

-Эхнэртэйгээ дахин унтахад арай урт болдог уу?
-Хэзээ ч нэгээс илүү байдаггүй. Әхнэр маань шууд л унтаад өгдөг. Тэгэхээр би ч бас дагаад унтчихдаг болсон. Өглөөгүүр л голдуу сэрэл хөдолдөг. Харин өөр эмэгтэйтэй бол дур ханасныхаа дараа 20 минут болоход л дахиад хүсэл төрдөг.

-Тэгэхээр танд эхнэртэйгээ бэлгийн харьцаанд ороход хэт богино үргэлжилдэг, тэр нь нэгээс илүү байдаггүй гэсэн 2 асуудал байгаа байх нь ээ? Ер нь түүнтэй хэд орчим минут үргэлжилэг вэ?
-Яг тийм. Ойролцоогоор 5 минут л болдог доо.

-Гэхдээ энэ чинь хэвийн л хугацаа байна шүү дээ.
-Тэгсэн ч тэр маань дур ханаж амждаггүй юм.
-Хэрэв түүнийг урдаас илүү сайтар өдөөж байгаад үргэлжлүүлбэл. Та ер нь тэгж үзсэн үү?
-Тэгэлгүй яахав. Хэр удаан өдөөх гэж илж таална, төдий чинээ би өөроо хурдан дур ханачихдаг юм.

-Тэгэхээр таны дур хүсэл хэт хурдан бөгөөд хүчтэй өдөөгддөг бололтой. Сексийн хэт мэдрэмжтэй хүмүүс ердөө ганц үнсэлт, иллэгээс дур тавьж болно.
-Үнэхээр надад тийм зүйл тохиолдож байсан. Би эрхтэнээ оруулж амжаагүй байтал дур тавьчихсан.
-Энэ чинь миний дүгнэлтийг улам бүр баталгаажуулж байна.

-Гэхдээ өөр эмэгтэйчүүдтэй өдөөлт хэвийн л байдаг шүү дээ. Үйл явц нь ч удаан.
-Таны асуудал хэд хэдэн щалтгаантай. Нэгдүгээрт, эхнэр чинь таны сэрлийг бусад эмэгтэйчүүдээс илүү өдөедөг, Хоёрдугаарт, таны дахиад л богинохон секс болох байх гэсэн өөртөө итгэлгүй бодол сэтгэлд чинь бүр хоногшчихсон байна. Үүнээсээ болоод та өөрийгөө эхнэрийнхээ өмнө буруутай мэт төсөөлдөг болсон ч та өөрөө үүнийгээ ер анзаарч мэддэггүй байна. Хөндлөнгийн эмэгтэйчүүдтэй харин ийм явдал тохиолддоггүй. Гуравдугаарт, магадгүй эхнэр чинь таныг атгачихсан бололтой. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл та 2 хэтэрхий цөөхөн бэлгийн харьцаанд орж байгааг хэлээд байгаа юм. Гэтэл танд сексийн хэрэгцээ илүү их байдаг.

-Нээрээ тийм байж магадгүй л юм. Тиймээс ч би өөр эмэгтэйчүүдтэй уулзах болсон байх л даа. Гэхдээ эхнэртээ би хайртай, түүнтэйгээ бэлгийн харьцааны асуудалгүй болчихвол бусад эмэгтэйчүүд надад огт хэрэггүй. Та надад энэ тал дээр юү гэж зөвлөхсөн бол?
-Одоо гол нь эхнэртэйгээ ойртох тоогоо л ихэегэх хэрэгтэй. Сексийн өмнө маш тайван бөгөөд өөртөө итгэлтэй байх нь чухал. Түүнийхээ сэрлийг илүү өдөөхийн тулд урдаас сайн илж таалж энхрийл. Ингэхдээ тайван байж өөрөө аль болох бага өдөөгдөхийг хичээгээрэй.

-Ингэхэд согтууруулах ундаа хэрэглэх нь сексийн үргэлжлэх хугацааг тань уртасгадаг уу?
-Тийм шүү мэдэгдэхүйц уртасдаг. Гэхдээ би архи бараг уудаггүй. Энэ нь маш ховор байдаг.

-Тзр нь ч дээр, архи хэрэглэх нь харин ч муу нөлөөтэй. Харин үүний оронд бэлгийн чалх сайжруулах буюу бэлгийн харьцааны үргэлжлэх хугацааг уртасгах нөлөөтэй эм бэлдмэлүүдийг зөв хэрэглэвэл үр дүнтэй.

-Баярлалаа эмч ээ. Бүгдийг хамтдаа туршаад үзнээ. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
(Yдшийн сонин 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button