Эрчүүд сонсож бай

Бэлгэвч байхгүй үед та түүнээс татгалзаж чадах уу? Үнэхээр татгалзаж эс чадаад, бэлгэвчгүйгээр сексдсэн үеээ та яг одоо санаж байна уу? Ийм тохиолдолд ихэнхдээ эрчүүд л хамгийн түрүүнд бэлгийн замын халдварт өвчин авдаг. БЗХӨ-ийн нян нь эрэгтэй хүний бэлэг эрхтэнээр дамжин чимээгүйхэн дээшилж, үл анзаарагдан амьдарсаар байдаг бөгөөд үүнийг эмч нар шинж тэмдэггүй халдвар гэдэг. Нян бактерууд нь дээшилсээр эрэгтэй хүний хоёр дахь зүрх гэгддэг түрүү булчирхайд очдог. Ингэснээр бэлэг эрхтэний үйл ажиллагааг алдагдуулдаг.

Түрүү булчирхаa өвчний шинж тэмдэг дараах байдлаар илэрвэл та яаралтаa эмчид хандаарай.

-Бэлгиин ажил хийж байх үед тааламжгүй мэдрэмж төрөх ба цагаасаа өмнө дур тавина. Гэхдээ дур тавилт нь сул бөгөөд өвдөлттэй, үрийн шингэн дотор цусархаг өнгө ажиглагдана.
-Хэвлийн доод хэсэг болон цаашлаад бэлэг эрхтэн хуухнаг, төмсөг, анус/ хошного/ салтаа орчмоор хөндүүрлэн өвдөнө.
-Шээх үед хорсох хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Дээрх шинж тэмдэг танд нэгэнт л илэрсэн бол та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эмчлэхэд тийм хэцүү биш. Мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэж халдварт өвчний нянг устгаснаар та дахин эрүүл саруул болж урдын аз жаргалтай амьдралдаа эргэн ирэх бурэн боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Бүсгүй тань өндгөвчний үрэвсэлтэй бол, танд нян халдаагч болно
Залуу минь үнэхээр таны онош түрүү булчирхайн үрэвсэл мөн гэдэг нь нэгэнт тогтоогдсон бол эмчилгээг эхнэртэйгээ /сексийн хамтрагчтайгаа/ хамт хийлгэх хэрэгтэй гэдийг сана. Мөн та эмчилгээгээ дуусмагч яаран секс хийхийг урьтал болгож болохгүй шүү. Эс тэгвээс, таныг зовоож байсан энэхүү өвчин дахин сэдэрч бүхнийг дахиад эхлэх хэрэгтэй болно. Харин та өвчнөө бүтэн жилийн туршид эмчлэх хэрэгтэй гэдэг нь энэ юм. Хэрэв таны хамтран хамтрагч эмэгтэй тань өндгөвчний болон үр дамжуулах сувгийн үрэвсэлтэй эмчлүүлж байсан бол, тэр хүн таны түрүү булчирхайг үрэвсүүлэх нянг тээгч байсан гэсэн үг. Тиймээс үрэвслийн хоёулаа эмчлээд цаашид дахин халдварлах эсхийг шинжлүүлээрэй. Шинжилгээ цэвэр гэж гарах хүртэл та хоёр бэлгэвч хэрэглэх ёстой. Ингэж чадасны эцэст та хоёр зовиурт өвчнөөсөө салж чадна.

(Yдшийн сонин 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button