Хогны машин бэлэглэлээ

Увс аймгийн Тэс сумын 11 жилийн сургуулийн дотуур байрны барилгыг засварлах болон Япон Улсын Кавасаки хотоос Улаанбаатар хотын захиргаанд хандивласан хогны машинуудыг тээвэрлэх тээврийн зардал нийт 176,447 америк долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Тусламжийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх тухай гэрээнд Увс аймгийн Тэс сумын 11 жилийн сургуулийн захирал Р. Энэбиш, Улаанбаатар хотын хот тохижилт нийтийн үйлчилгээний газрын дарга Ц.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар өнөөдөр Япон Улсын элчин сайдын яаманд гарын үсэг зурлаа.
Хог хаягдал тээвэрлэх тусгай зориулалтын хогны машинтай болсноор Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, машин техникийн парк шинэчлэлт хийх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ талаар Улаанбаатар хотын хот тохижилт нийтийн үйлчилгээний газрын дарга Ц.Болдоос тодруулсан юм. Бичлэгээсүзнэ үү
үideo1
2005 онд Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр Тэс сумын 440 хүүхдийн хичээлийн байрыг засварласнаар сургалт үйлчилгээний орчин сайжирч хүүхдийн тоо нэмэгдсэн билээ. Одоо тус сургуулийн дотуур байрны ачаалал их, хүүхдүүдийн амьдрах орчин муу, 180 ортой дотуур байранд 500 хүүхэд амьдарч байна. Уг төсөл хэрэгжсэнээр малчдын хүүхдүүд ая тухтай нөхцөлд амьдрах, сурч хүмүүжих боломж бүрдэх юм.
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button