Бооцоот тоглоомын газрынханд олон нийт таагүй хандаж байна

олон нийтийн таашалд их л нийцэж байгаа. Энэ талаар хэд хэдэн нийтлэл манай сайтад тавигдсан бөгөөд уншигчдын сэтгэгдэлийг багцалан танд хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 06-р сарын 29-ны өдөр Онцгой албан татварын хуулийн /шинэчилсэн найруулга/ 4-р зүйлийн 4.2, 5-р зүйлийн 5.4, 6-р зүйлийн 6.5-дахь хэсэгт орсон төлбөрт таавар, автомат тоглоомын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулах тухай заалтуудыг оруулсан.

Энэ нь Бооцоот тоглоомын газруудад хүндээр тусч эхнээсээ хаалгаа барьж байгаа нь төрийн төмөр нүүр, хүчтэй чадалтай нэг нь үлддэг зах зээлийн нэгэн шалгарлын тод жишэээ гэмээр.

Бооцоот тоглоомын газрын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд том жижиг гэлтгүй хамтран нэгэн холбоо байгуулан татварын хуулийг хэрэгжүүлэж эхлэх хугацааг хойшлуулахыг төрийн гурван өдрлөгөөс хүссэн. Гэвч өнөөдөрийг хүртэл хариу нь ирээгүй бөгөөд асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа учир хэд хэдэн бооцоот тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа.

УИХ-ын гишүүдийн талаас илүү нь бооцоот тоглоомын газраар үйлчилүүлдэг бөгөөд яагаад биднийг ингэж чангалж байгааг нь ойлгохгүй байна. Тэдний бас нэгэн хорон явуулга гэсэн далд утагтай үгийг бүсээ чангалаад байгаа бооцоот тоглоомын эзэд ам алдаж байсан түүхтэй.

Зарим нэгэн баттай бус эх сурвалжийн мэдээллэж байгаагаар бол бооцоот тоглоомын газрын эзэд дээдсийг дарамтлаад авсан байна. Тодруулбал УИХ-ын гишүүд байнгын үйлчилүүлдэг тоглоомын газартай бөгөөд хэрэв энэ хуулийг бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газруудад таатайгаар эргүүлж, тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэдний тоглож бооцоо тавьж, алдаж, онож байгаа тухай бичлэгийг олон нийтэд үзүүлнэ гэж дарамтлсан юм байхаа.

Харин татварын энэхүү шинэ хуулийг манай уншигчид 100 хувь дэмжиж байгаа бөгөөд бооцоот тоглоомын газар нь зүгээр сууж байгаад элэг нэгт ахан дүүсээ шулдаг. Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэх юм хэсэг хугацаанд ашигтай байж байгаад хууль хэрэгжиж эхлэхийн урьд өдөр нь хаалгаа барина тиймээс битгий давраа муу сайн шулаач нарыг гэсэн.

Мөн шулаач нарыг түр саатуулан, санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж хаанаас хэний мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгааг судалж олон нийтэд мэдээллэх хэрэгтэй гэж байна.

Бооцоот тоглоом тоглуулагчдийн эрх ашгийг хамгаалах холбоо хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсаал хийнэ гэж мэдэгдэж байгаа нь олон нийтийн эгдүүцлийн хүргэсэн бололтой. Тодруулбал нэгэн уншигч

Хэрэв бооцоот тоглоомын газрынхан жагсвал хэн ч тэднийг дагахгүй, анх казиногын хууль батлагдахад УИХ-ын 4 гишүүнээ аавынх луу оруулсан. Дараа нь хуульгүй зүгээр нэг яамны сайдын шийдвэрээр баахан казино нэртэй цөөнгүй луйварын газрууд нээгдлээ. Энэ бүхний ард хэн байгаа нь ч тодорхой хэрэв анх баталсан хууулиараа байсан бол өнөөдөр өндөр зэрэглэлтэй гадаадын баячуудыг татаж чадсан жижиг Las Үegas болчих байсан. Энэ талаар ер нь эргээд нэг бодох хэрэгтэй гэсэн саналтай нэгэн байсан байсан бол бооцоот тоглоомын газар Монголчуудыг оруулахаа болих хэрэгтэй. Учир нь бид гадаадынханд хамаг мөнгөө алдаад дууслаа. Хэдийгээр цагаан нэртэй ч энэхүү нууц казинод иргэд хууртсаар байна гэсэн саналыг дэвшүүлж байсан юм.

Юутай ч бооцоот тоглоомын газрууудыг чангалах хэрэгтэй. Шүүсийг нь шахахаар цөөн тооны бооцоот тоглоомын газар үлдэх нь тодорхой. Түүнийг нь л байнга шалгаж хянаж хөрөнгө мөнгөний эх үүсвэр, татвараа хэрхэн төлж байгаа зэргийг анхаарах хэрэгтэй гэсэн юм.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button