Аеро Монголиагын онгоц шаварт зоогджээ

тоглоод зогсохгүй үйлчилүүлэгчтэй зүй бусаар харьцан, хүнд суртал гаргасан тухай мэдээлэл гарч байсан.

Харин энэ сарын 17-нд тус компанийн онгоц шаварт суусан байна. Яаж ч бодсон тэнгэрийн унаа шаварт суух учиргүй л баймаар… харин Аеро Монголиагын онгоц шаварт суугаад нислэгийн хуваарийн дагуу нислэг үйлдэлгүй зорчигчдыг хохироосон хэрэг гарлаа. Тус компөнийн онгоц үнэхээр шаварт суусан талаар ажилтнаас нь тодруулахад үнэн бөгөөд товлосон хугацаанаасаа 24 цагын дараа ирснийг баталлаа.

Аэро монголиа компанийн онгоц орон нутагт нислэг үйлдэхдээ гэмтлийн улмаас саатдаг. Энэ нь гадаад руу хийдэг нислэгт ч нөлөөлж эхэллээ. 6-р сраын 20-нд тус компанийн Улаанбаатараас Сөүлийн чиглэлд хийх байсан нислэг тодорхойгүй шалтгаанаар саатсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, Манай онгоц нисэх боломжгүй болсон. Яг ямар саатал гарсныг одоохондоо хэлэх боломжгүй. Тиймээс МИАТ-ийн нислэгээр зорчигчдоо явуулахаар болсон. Энэ нислэгээр явах байсан зорчигчид өнөө орой 18.00 цагт нисэх дээр ирж бүртгүүлээрэй гэсэн хариуг өгч байсан.

Yүнээс өмнө өрөндөө битүүмжлүүлээд байсан Фоккер-50-20258 маркийн онгоцныхоо лацыг эвдэн Баянхонгор аймаг руу нислэг хийсэн зөрчил нь илэрсэн. Шүүхийн шийдвэрийг зөрчин олон хүний амь насаар дэнчин тавьж орон нутагт нислэг үйлдсэн тус компанийн онгоцыг дахин лацдан битүүмжилсэн байна. Хэрэв удаан хугацаагаар нислэг үйлдээгүй онгоцонд ямар нэг эвдрэл гарсан бол нөхөж барашгүй хохирол учрах байсан. Учирч болох эрсдэлийг үл хайхран нислэг үйлдсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой ч өнөөрийг хүртэл хариуцлага хүлээсэн гэх баримт алга.

МИАТ ачаалал ихтэйн улмаас нуруун дээрх ачаанаасаа Аеро Монголиад хэсгийг нь өгсөн. Тэгтэл энэ байгууллага нь удаа дараа итгэл алдаж байдаг. Ц.Цэнгэл сайдаа цаана чинь иргэд хохироод байна. Аеро Монголиа үйлчилүүлэгчдийнхээ амь нас, сэтгэл санаагаар тоглоом хийгээд байхад та, ИНЕГазартай хамтран арга хэмжээ авч хохирсон иргэдийн санааг амраах цаг иржээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button