Их Монгол 800 нөхөрсөг уулзалт маргааш эхэлнэ

санаачлан Монгол Солонгос оюутнуудыг оролцуулсан Их Монгол-800 нөхөрсөг уулзалтыг 2006 оны 07-р сарын 20-28-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нүүдэлчдийн отог-т зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангагдаад байна. Хармтран зохион байгуулагчаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Зам Инвест ХХК, БНСУ-ын талаас Чусон Илбо өдөр тутмын сонин ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор болж байгаа юм.

Уулзалтанд Солонгосын талаас 300 оюутан хүрэлцэн ирж оролцох бөгөөд Монголын талаас мөн 300 оюутныг зохих шалгуурт үндэслэн оролцуулж байгаа юм байна. Энэ талаар ерөнхий зохион байгуулагч МАСОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалангаас тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Уулзалт нь оюутнуудын харилцан мэдээлэл солилцох хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, Монгол орны уламжлалт түүх, өв соёл, ахуй амьдралыг дэлхий дахинаа сурталчилан таниулах, хоёр орны найрамдалт харилцааг шинэ түвшинд хөгжүүлэх, нүүдэлчдийн ахуй, соёлтой танилцан хээр талд орчин үеийн техник технологи бүхий цахим орчинг бий болгож хамтдаа интернэтээр аялан, залуу үеийн хамтын ажиллагааг идэвхижүүлэн бэхжүүлэх ач холбогдолтой юм. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Энэ удаагийн нөхөрсөг уулзалтад Монгол Улс болон БНСУ-ын шинжлэх ухааны нэр хүнд бүхий эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож Монгол улсын түүх, уламжлалт зан заншил, өв соёл болон мэдээллийн технологийн дэвшлийн талаар лекц сургалт зохион байгуулна.

Арга хэмжээңий үеэр хоёр улсын оюутан,залуус хамтарсан уриалга гаргах ба уриалгад даяаршин хөгжиж буй дэлхий дахин, түүн дэх бүс нутгийн оролцоо, байгаль-экологийн асуудал, боловсрол-мэдээллийн интеграци, техник технологийн дэвшил, хоёр орны найрамдалт харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд Монгол Солонгос оюутны хамтарсан хүчин чармайлт, үзэл баримтлалыг тунхаглана.

Нөхөрсөг уулзалтын төгегөлд тус арга хэмжээнд оролцсон Монгол талын оролцогч 300 оюутан тус бүрт оюуны хөрөнгө оруулалт болох орчин үеийн өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерыг зохион байгуулагчдын зүгээс бэлэглэх юм байна.
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button