Хувьсгалт нам сумаа тавьж, нумаа нуув

Засгийн газрыг огцруулах эсэх тухай яриа хөөрөөнд өчигдөр бас дахин нэг хачир нэмэгдэн Төрийн ордноор хэсүүчлэв. Энэ нь Засгийн газрын сайдууд болоод төрийн гурван өндөрлөгийн талаар ноцтой баримт, мэдээллүүдийг хэн нэгэн үл үзэгдэгч үзэглэн сонин хэвлэлүүд рүү мэйлдэж, факсдаж байгаа. Мэдээж хэрэг болохгүй, бүтэхгүй, ноцтой болгоныг нь цуглуулсан энэ баримтуудыг зохион байгуулалттайгаар олж найруулж, тарааж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдэд ч танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээгээр энэ матаасын материалууд хэдийнэ тараагдаж эхэлсэн гэнэ. Yүнийг МАХН хавиас тухайлбал Увсынхан буюу UBS намыхан удирдлагуудынхаа тухай но-той баримт цуглуулах аянд гарсан гэсэн аль наадмын өмнө тарсан шивэр авир яриатай холбон тайлбарлаж байгаа юм байна.
Харин Ардчилсан намынхан удирдлагуудтайгаа хэлэлцэж байж Засгийн газрыг огцруулах хүсэлтээ УИХ-ын чуулганд танилцуулах эсэхээ шийднэ гэж зарласан ч мөн л тодорхой шийдэлд хүрсэнгүй. Уг нь тус намын УИХ дахь гишүүд энэ өдөр намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулна гэж байсан ч мөн л хойшлов. Учир нь тус намын дарга Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж.

Гэхдээ өчигдөр Төрийн ордонд Ардчилсан намынхан хуралдав. Yүнийг УИХ дахь зөвлөлийн хурал гэж хэлэхэд хэцүү. Учир УИХ дахь гишүүдийн тал нь ирээгүй мөртлөө Гүйцэтгэх зөвлөл, үндэсний зөвлөлдөх хорооны зарим гишүүд нь ирж оролцов. Энд Алтан гадас фракцийнхнаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Эрдэнэ ба түүний нөхөд, намын генсек Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн асан Д.Баттулга нарын хүмүүс ирсэн байсан. Албан тушаалаасаа зайлуулагдсан С.Эрдэнэ нарын хүмүүс энэ Засгийн газарт гомдолтой байгаа нь тодорхой.
Ийм эрээвэр хураавар бүтэцтэй цугларалт Төрийн ордонд Ард­чилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж байгаа юм уу, зөвлө­лийн хуралдаа намынхаа нөхдийг урьсан өргөтгөсөн хурал болж байгаа юм уу гэж гайхширмаар.

Хагас өдөр дуу чангатай хуралдсан Ардчилсан намыхан мэ­дээж М.Энхболдын Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Гэхдээ энд Энэ бол МАХН-ынхны хатгаасаар болж байгаа үйл явц. Ардчилсан нам ингэж шийдсэн бол ондоо. Гэтэл МАХН-ын гар хөл болох хэрэггүй, нөхөд өө гэсэн байр суурь хүчтэй сонсогдож бай­сан байна. Yүний хариуд Наадмын өмнө л огцруулья гэж тохирчихоод одоо яагаад буцаад байгаа юм бэ гэсэн гомдол гарчээ.
Тэд наадмын өмнөөс энэ асуудлыг ярьж эхэлсэн байсан. Ингээд баяр наадмаар Хүй долоон худаг дахь уяач-гишүүн Г.Батхүүгий буюу АПУ-гийн гал дээр дахин уулзахаар болзсон бололтой. Хүй долоон худагт уулзана гэсэн яалаа. Эсвэл одоо дахиад Хүй долоон худаг руу явах юм уу. Тэр, сүртэй гэр майхан чинь байна уу гэсэн чанга

дуу сонсогдов. Г.Батхүү сайд асны гэр-т болзсон болзооноосоо Ардчилсан намынхан яагаад хулжсан нь тодорхойгүй. Ямартаа ч түүнийг болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан гишүүн С.Баярцогт, сайд асан Фортуна Н.Батбаяр М.Энхболдыг огцруулах бослого-ыг оройлон удирдагч гэгдэж буй. Харин МАХН-ынханд хэзээний харшил-тай Э.Бат-үүл, Батж.Батбаяр нарын гишүүд эерэг байр суурьтай байгаа. Тэд гэнэт МАХН-д хайртай болчихсондоо ч бус цэвэр цусны сөрөг хүчин байж, эрх баригчдад дангаар нь хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Дээрээс нь энэ Засгийн газрыг огцруулснаар Ардчилсан намаас угшилтай М.Энхсайхан, Л.Гүндалай, нэгтээ эвсч байсан Б.Эрдэнэбат, ганц дайчин Б.Жаргалсайхан нартай дахин дайсагналцаж, тэднийг сөрөг хүчин болгох аюултай гэсэн болгоомжлол бас байгаа. Хөлтэй, хэрүүлтэй, хорчин, шартай ийм дөрвөн сөрөг хүчин-тэй болох нь Ардчилсан намын цус-ыг сульдаах аюултай гэж үзэж байгаа нь ч бий аж. Дээр нь бас бүхнийг тэднээр хийлгээд өөрсдөө цэвэр үлддэг МАХН-ынхнаас бас болгоомжилж буй. Наадмын өмнөхөн Ардчилсан намынхантай эвсч гарын үсэг зурж болзошгүй байсан цөөхөн гишүүнээ ийм алхам хийхгүй байх сануулгыг МАХН хангалттай өгч чадсан бололтой.

Тийм ч учраас Ардчилсан намынхан анхных нь хатгаасыг Хувьсгалт нам гаргачихаад одоо гэмгүй царайлцгааж байна, дандаа л ингэдэг, дахиж гэнэдэхгүй шүү гэлцэж байгаа. Зарим нь бай байхад сумаа тавилгүй яадгийм гэж зөрүүдэлж буй бололтой.
Ингэж ингэж Ардчилсан намын гишүүд даргатайгаа яаралтай холбоо барьж үтэр түргэн Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулахаар боллоо. Намын нь дарга Ц.Элбэгдорж энэ үеэр Архангай аймгаас нийслэл руу хөдөлж байна гэсэн мэдээлэл байсан бөгөөд гишүүд нь шөнө дөл болтол ч хамаагүй хүлээж байгаад хуралдаж шийдэлд хүрнэ гэсэн яриатай байна.
Учир нь пүрэв гариг буюу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаад завсарлаж магадгүй байгаа юм.
УИХ ээлжит завсарлагаа авсан тохиолдолд Засгийн газрыг огцруулах тухай асуудал ямар ч л гэсэн намар хүртэл намжина.

Харин Ардчилсан намынхан МАХН-ын тавьсан сумыг өнөөдөр УИХ-ын чуулган дээр гаргаж, нум нь болох нь уу, үгүй юу, таах аргагүй.
Дугаар шилжих мөчид Ард­чилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр буюу пүрэв гаригт 09.00 цагт эхлэхээр болсон байна. Учир нь намын дарга Ц.Элбэгдорж Архангай аймгаас ирж хараахан амжаагүй бололтой.

Ардын эрх сонин 137 /415/

А.Алт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button