Нойрмог ногоон зуныг улс төр сэргээх үү

хэмээн хадлан тэжээл энэ тэр гэсээр ааг амьсгаагүй л ажиллаж байдагсан.
Одоо бол хандив гэдэг нэрийдлээр орон орноос гуйлга гуйгаад зудыг давдаг болчихсон юм даг уу даа.
Өнөө жил орон нутагт ой тэмдэглэх, бусүүдэд даншиг наадам хийх гээд мөн л өвлийг мартчихсан хийсгэж явна, хөдөөгийнхөн. Харин нийслэлчүүдийн хувьд жагсаал цуглаан нь ч нам жим овоо тайван байх төлөвтэй.
Засгийн газар огцорч магадгүй сурагтай олон хонолоо, худлаа юм байлгуй, одоо ч чих сортосхийхээ больж, дөжирчихөв үу гэлтэй. Ер нь нийслэлчүүд махны үнэ тэнгэрт хадаад байхгүй, бензин шатахууны үнэ өглөө болгон өсөөд байхгүй л бол улс төрөөс өөр юу ч сонирхох билээ. Тэгвэл өнөөх улс төр гэгч нь ер юу болоод байгаа юм бол?

Олон жилийн түүхтэй буурал МАХН-д будлиантай хэдэн залуус гарч ирж бужигнуулаад нэр хүндийг нь навс унагаад одоо яасныг бүү мэд нуувчинд орох мэт таг чиг. Марафон нь юу болсон бүү мэд. Шинэчлэлийнхнээс мандаад нэр дэвшсэн юм алга бололтой. Нам гэгч хамаагүй болох шахжээ.
Хувьсгалт намын дотор ч М.Энхболдыгоо бушуухан авч хаячихаад зөөлөн суудалд суухыг яарч сэ-руүн зүүдэлж яваа хүмүүс ганц нэг биш бололтой. Арай хөдөлгөөнтэй юм уу гээд АН руу чих тавибал, хоорондоо хэрэлдэж, хор найруулалцаад тун завгүй байгаа бололтой. Тэд эдийн засаг, нийгмийн ээдрээтэй тулгамдсан асуудлууд шил даран шийдэгдээд ирэхийн цагт ямар тоглоомоор тоглохоо шийдэж ядан байх шиг. Ингээд эцэст нь Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролддог-ийн үлгэрээр Үндсэн хуулийн цэцийнхнийг МАХН-ын дуулгавартай зарц болжээ хэмээн ээлжит чулуугаа шидэлж эхэллээ. Гэвч хуулчдын хуульч гэгдэх цэцийнхэн үүнийг даанч нэг тоохгүй байгаа нь харагдлаа.
Зарим нь ирэх сонгуульд эртнээс бэлтгэхээр хөдөө тийш хүлгийн жолоо залаад, хаяагаа хадарч, хажуудахаа муулж, бэлэг сэлтээ түгээж, сонгогч олныхоо гарыг цайлгаж эхэлсэн гэлцэх. Уг нь хуулиараа бол болоогүй л баймаар. Гэвч дөрвөн жилд нэгэнтээ эргэх тойргийн-хондоо зарладаг хайр сэм ирээд буй нь энә. Сонтуулийн тойргийг томсгох болсонтой холбоотой хэмээн зарим нь зөвтгөж байна. Яг энэ өдрүүдэд УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн чуулган завсарлахгүй байсан ч яахав, шийдээгүй асуудлуудаа шийдэж байж тарна хэмээн хаицуй шамлан дайраад байгаа. Уг нь хурлын ирцийг бүрдүүлэхгүй хойш татан зугаацаж явдаг нь хэн билээ. Гэнэтхэн ажилдаа хайртай, чуулахдаа дуртай болсны зангилаа ч өөр учиртай нь мэдээж. Тухайлбал, элчин сайдуудыг томилох асуудлыг хаалга савах мэх-ээрээ ч болтугай өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд нэлээд үзэх санаатай байгаа бололтой. Үүний нэг жишээ нь хугацаа нь дууссан зарим элчин сайд нарыг эргүүлэн таталгүй удаж байгааг ихээхэн олзуурхаж буруушаагаад байгаа.

Тиймдээ ч хэрэв элчин сайдын асуудлыг хэлэлцэх юм бол хоёр, гурван улсынх ч биш, хугацаа нь хэтэр-чихээд байгаа 11 орны элчин сайдын асуудлыг бүгдийг нь нэгмөсөн шийдчихье гээд зүтгээд буй. Үунд МАХН ч буруутай. Дипломат харилцаа, тухайн орныхоо хэл, соёлын талаар юу ч мэдэхгүй янз бүрийн мэргэжлийн хэдэн нөхдийг намын томилолтоор тал тал тийш тараачихсан. Тэд нар нь тамхи, визний хэрэгт хутгалдаад Монголын нэрийг навс унагадаг. Хугацаа нь дуусчихаад байхад улс нь тоож авдаггүй. Нэг ёсондоо элчингүй л байгаад байна гэсэн үг. Гэвч элчингийн суудал бол тоглоом биш, төрийн нэр хүндийн хэрэг. Дээр нь маш том амтат бялуу. АН үүнд хошуугаа хүргэхгүй байж чадна гэж үү. Тиймдээ ч УИХ дахь АН-ын зөвлөл намын гуйцэтгэх зөвлөлтэйгөө хамтран урд шөнөжингөө хуралдаж, өнөөдөр өглөө уур цухалтай, улаан нүдлэн цуглаж буй. Гэхдээ дотоод асуудлууд дээрээ үл зөвшилцөн түр тар хийсээр эцсийн дүгнэлтэд бас л хүрч чадсангүй бололтой.
Одоохондоо чимэзтүйхэн байгаа М.Энхсайханы нам намуудын шоконд орчихсон өвчтэй байдлыг ашиглаад нэг л өдөр дайралтад орох магадлалтай байна. Шинэ нам байраа эзләнә гэдэг амаргүй. Харин эртний анд Элбэгдоржийн хувьд өнгөрсөн наадамд оролцохдоо царай, баргар ганцаәрдмал байдалтай, дотоод шаналалтай мэт харагдсан. Хажуугаар нь Эзгүй хойгуур ам барьж шоудлаа. Би хошгируулна энэ тэр гэж хэлээгүй хэмээн цэнхэр дэлгэцээр урваганаад ая зан муутай байх шиг. Улаан цайм хэлснээсээ бултахыг улс төр гэдэг юм байлгүй.

Бие хаа нь зүгээр л байгаа даа, овоо хүү юмсан. Овоо хэдэн янзын дайн зарласан, яасан юм бол доо, сураг ч үгүй болчихлоо гэж хөгшчүүд цай уух зуур халаглан өгүүлэх.
ИЗН хөдөлгөөний хэдэн залуустай нэгдэж, нөгөө хэд нь золтой л хөлдөө чирчих-сэнгүй. Сүүдрийн Засгийн газрыг байгуулна хэмээн О.Магнай тэргүүтнийг манлайдаа залсан ч сүүдэр ч үгүй, сүг ч үгүй сураг алдарсан. Уг нь ёстой л огцруулъя гэж орилдог мэргэжлийн хүмүүс нь тэд байлтай. Засгийн газар огцрох дээрээ тулдаг юм гэхэд АН-ынхан орж ажиллахгүй болохоор үймээн самуун үүсэхээс цаашгүй. Сөрөг хүчин болж ажиллах ч дэмий золиг юм уу даа хэмээн эргэж буцах гишүүд ч АН-ын дотор цөөнгүй байдаг бололтой юм билээ. Гэхдээ үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр эв нэгдлийн Засгийн газрыг самарч, Эрэлийн хоёр сайд, Жагаа мэтийг нь дугтарчихаад дан ганц МАХН-тайгаа үзэж тарж, үсэрч наалдан байх ңь ирэх сонгуульд оролцохдоо буруугаа бухаж суухад тун ч таатай хэмээн цээжний хожоо хайх хүн ч байна.
Ямар ч байсан найр эргүүлж, наадам хэссэн нойрмог ногоон зуныг улс төр сэргээх болов уу. Яаж тоглоод, хэн нь хожих бол. УИХ дахь АН-ын зөвлөл гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэйгээ урьд шөнөжин хамтарч хуралдлаа. Бие бие рүүгээ дайрч давшлахын үлгэр жишээ болсон тэд аарц болтлоо дэвтэж норсон нов ногоон зүлгэнд түймэр тавих юм болов уу.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button