Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д. Баярсайханыг томилно

Дарга нь бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөнөөс хойш албан ёсны удирдлагагүй болоод байсан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцлээ. УИХ дахь МАХН-ын бүлэг Дашдондовын Баярсайханыг эл албан тушаалд нэр дэвшүүлж буйг УИХ-ын дарга Ц.Нямдорж танилцуулсан. Улаанбаатарт төрж өссөн, Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг далд уурхайн ин­женер мэргэжлээр төгсч, хожим Шихихутуг -ийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, хоёр жилийн өмнө Шинэ Зеландад магистр хамгаалсан Д.Баярсайхан нь 1996 оноос Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн өмчийн хороо, Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн гэнэ. Яагаад ч юм гишүүд түүнд талтай, бараг л бүгдээрээ ам сайтай байлаа. Ажлын туршлага сайтай гэж магтах хүн ч гарав. Харин мань эрийн хувьд сайн нүүр хагараагүйнх үү, Энэ албан тушаалд томилогдоод хамгийн түрүүнд ямар ажлыг амжуулах төлөвлөгөөтэй байна вэ гэсэн асуултад тоймтой хариу барьж чадсангүй.

Эл өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай ярилцахдаа ги­шүүд нийгэмд үүсээд буй маргаантай асуудал, хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шийдвэрлэх арга замыг ч анхаарлын гадна үлдээгээгүй билээ. Өнөөдөр Монголын төрийг хямруулах гэсэн зорилготой бүлэг хүчин байгаа нь нууц биш. Санхүүгийн зохицуулах хороо бол улс төрийн ямар нэг хүчин биш, гэхдээ том мөнгө оруулсан этгээдүүд улс төрчдийг гар хөлөө болгохыг оролдоно хууль бус иймэрхүү ажиллагаанд олны хараа хяналт зайлшгүй гэдэг нь хад­галамж зээлийн хоршоодын хэргээс харахад ойлгомжтой байна хэмээн М.Зоригт гишүүн бусдадаа сануулав. Р.Раш гишүүн Би Баярсайханыг дэмжиж байна. Урьд өмнө манайд нэг нэг рүүгээ жад барьж улайрсан жигшүүрт хэрэг гарч байгаагүй. Нүд улаан, мөнгө цагаан болсон энэ нийгэмд Монголын санхүүг бүхэлд нь барьж байгаа байгууллага гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн бол Л.Пүрэвдорж гишүүн Д.Баярсайхантай дөрвөн жил хамтарч ажилласнаа танилцуулаад Мэдээж, түүнд санхүүгийн талын мэдлэг дутна.

Гэхдээ түүртэхгүй байх гэв.
Харин эрхэм гишүүн А.Мурат өөрийг чинь магтахгүй, муулахгүй. Өнөөдөр хохирогчид болоод буй олон зуун гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар сайн ажиллаарай хэмээн захисан бол Ц.Батаа гишүүн Өчигдөрхөн намайг сайд болгоод өгөөч, миний төлөө кноп дараарай гээд гуйж байсан хүмүүс өнөөдөр утсаа салгаад алга болчихдог. Тийм зүйл битгий хийгээрэй гэлээ. Г.Батхүү гишүүн нэр дэвшигчид хандаж, улс төрийн аль нэг хүчинд үйлчлэхгүй байхыг сануулан захиснаар эрхэм ги­шүүдийн захиас дуусч, Байнгын
хороо санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны гишүүд Д.Баярсайханыг 100 хувийн саналаар дэмжлээ.

Эл өдөр тус байнгын хороо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлахаар тогтсон юм. Ингэснээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба бие даасан агентлаг болж байгаа юм.

Ардын эрх сонин 137 /415/

З.Бадмаараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button