Амьдарсан жил харгалзахгүй 500.000-гаа авна

Маргааны шалтгаан нь НХХЯ-ныхан хуулиа буруу ойлгож тайлбарласнаас үүдсэн гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг авах гэж байгаа хүмүүст нэг мөр тайлбар хийлээ. Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Б.Долгор сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр, Шинэ гэр бүлд гэр бүл болсон, батлуулсан гэдэг хоёр он сартай гэрчилгээг олгож байсан. Энэ нь НХХЯ-ныхан хуулиа буруу ойлгож тайлбарласнаас ийм нугалаа гарлаа. Хуульдаа анх удаа гэр бүл болж байгаа хүмуүс 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш бүртгүүлсэн л бол хэзээ гэрлэсэн, хэдэн хүүхэдтэй хамаагүй 500 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхтэй гэж заасан.

Харин анх удаа гэр бүл болж байгаа гэдгийг нотлох архивын тодорхойлолттой байх хэрэгтэй. 2006 он гарсаар 5230 хос гэр бүлээ батлуулсан байгаагаас 3100 нь гэрлэлтээ бүртгуүлэхээс өмнө хамтын амьдралаа эхэлсэн байхад 2100 нь гэр бүл болоод бүртгүүлж байна. Бас шинээр төрсен хүүхдэд олгох 100 мянган төгрөг гэдэг зөвхөн тухайн хүүхдэд өгч байгаа хөрөнгө оруулалт. Харин жирэмсэн болон амаржсаны дараа олгодог мөнгө эхэд олгогдох мөнгө. Тиймээс энэ хоёрын нэгтгэж ойлгож болохгүй. Алдарт эхийн одонтой өндөр настай эхчүүдэд олгож байгаа мөнгөн тэтгэмжийг ганц удаа олгоод зогсохгүй жил бүр өгч байх юм гэдгийг энд хэлмээр байна гэлээ.

(Өнөөдрийн монгол 135/305)
Ц.УРГАМАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button