Компьютерын сүлжээ

Гэхдээ энэ үед дэлхий дээрхи нийт компъютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. Харин 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерын хэмжээ нь эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн толгой компьютер дээрээ database (өгөгдлийн сан) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютер энэ өгөгдлийн санд хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесмэнүүдэд зориулсан авсаархан бөгөөд хямдхан компьютер гарч, эхэндээ сүлжээнд холбогдолгүй ашигладаг байснаа удалгүй хооронд нь, эсвэл толгой компьютерт холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна. Микрокомпьютер дэлхий даяар маш хурдацтай тархсан тул 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client- serүer бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн юм.
Компьютерын сүлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна дараахь гурван үндсэн хэсгээс бүрднэ. Yүнд, serүer (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж буй компьютер), client (хэрэглэгч буюу сервер дээрх мэдээлэлд хандаж буй компьютер), circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам) багтдаг. Энэ сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө. Гурван үндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд энэ толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг бол, Client-serүer сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-serүer бүтэцтэй сүлжээг илүү өргөнөөр хэрэглэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компьютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байдаг байна
Компютерын сүлжээг хамрах хүрээ, хэрэглэх тоног төхөөрөмж зэргээр нь LAN – local area network (нэг өрөө, нэг байшин дотор), MAN – metroplotian area netwok (хот доторхи), WAN – wide area network (хот, аймаг, улс хооронд) гэж ангилдаг. LAN-ны жишээ гэвэл та аль нэг интернэт кафе, байгууллага, сургуулийн компьютер сүлжээг санах хэрэгтэй. Харин WAN-ны хамгийн том жишээ нь интернэт юм.

/Зууны мэдээ 2006-07-20/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button