Глобын Ж.Мэнд баяр бүх хохиролыг барагдуулна

Урьдчилан хорих төвөөс суллаад өгвөл хадгаламж эзэмшигчдийн бүх хохирлыг барагдуулна гэж өмгөөлөгч нь ч хэлж байгаа аж. Хоршооны зарим харилцагч хүртэл үүнд итгэж түүнийг гадуур байлгаж байцаахыг шаардах болжээ.
Харин хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах ажлын хэсгийнхэн Ж.Мэндбаярыг батлан даалтад гаргахаас татгалзаж байна. Учир нь тэрбээр өмнө гадаад паспорт хуурамчаар хийж хил давуулах хэрэгт холбогдон шалгагдаж байсан аж. Тиймээс түүнийг мөрдөн байцаалтаас оргон зайлж гадаадад нуугдаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм.

(Өнөөдрийн монгол 135/305)
С.СОСОР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button