Алтыг дэлхийн зах зээлийн ханшаар авна

Бизнесийн эрсдэл багатайг нь харгалзан алт олборлогчдоос алтыг нь дэлхийн зах зээлийн үнээр авахаар боллоо.
Учир нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх эх үүсвэр болсон алтыг өөрийн орны банк, санхүүгийн байгууллагад тушаахыг дэмжиж байгаа.
Мөн алт хууль бусаар хил давуулах явдлыг багасгах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам-наас дээрх арга хэмжээг авах болжээ. Энэ ажил өнөөдрөөс хэрэгжих юм байна.

(Өнөөдрийн монгол 135/305)
Ц.ЦОЛМОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button