Засгийн газрын худалдаанаар юу хэлэлцэв

Ирэх өвөл хот суурингийн оршин суугчдыг эрчим хүчээр найдвартай хангах болон малчдын хадлан, отрын зохицуулалтад Засгийн газар онцгойлон анхаарч хэлэлцээд, өвөлжилтиин бэлтгэл ажлыг хангах талаар тогтоол гаргалаа. Аймаг дундын отрын бүс нутгийн хил хязгаарыг наймдугаар сарьш 1-ний дотор тогтоож, ирэх сараас эхлэн гантай байгаа аймгуудаас отор хийх малчдыг нүүлгэх, өөрийнхөө өмч болох малыг өвөлжүүлэх талаар айл өрх бүр анхаарч, хадлан тэжээл бэлтгэдэг болгож, малчдын сэтгэлгээг өөрчлөх, аймаг сумдад хадлангийн төлөвлөгөө гаргахыг Хүнс, хөдеө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр нарт даалгалаа.

Энэ онд улсын хэмжээгээр 168.3 мянган малчин өрхөд 30 сая мал зусаж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая толгой малаар илүү байна. Түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгдэх засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, нүүрс, мазут тээвэрлэлтийг эрчимжүүлэн аравдугаар сарын 1-ний дотор 20 хоногийн нөөцийг бүрдүүлсэн байхыг Түлш, әрчим хүчний сайд Б.Эрдэнэ-батад үүрэг болголоо. Шарын голын нүүрсний уурхайн буруугаас өнгөрсөн өвөл үйл ажиллагаа нь доголдсон Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагуудад бусад уурхайн нүүрсэнд тохируулж техникийн шинэчлэлт хийхийг даалгалаа. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын бэлтгэлийг наймдугаар сарын 25-ны дотор дуусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Орон нутгийн Засаг дарга нарт нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн бэлт-гэлд анхаарахыг даалгалаа. Өвлийн улиралд цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламжид тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлииг бүрдүүлэн авто замын засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэхийг Зам тээвэр, аялал жуулч-лалын сайд ЦДэнгэлд үүрэг болгов.

Засгийн газар зардлын реформ хийнэ
Агентлагийн бүтцийг судлах тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамжаар зардлын реформ, төсвийн шинэчлэлийн санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яамдын харьяа төвүүдийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж, бүтэц, орон тоог оновчтой болгох, тэдгээрийн чиг үүргийн давхардал, хийдэгдлийг арилгах, зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэргээр статус тогтолцоог нь боловсронгуй болгох чиглэлээр тодорхой санал боловсруулах юм.
Одоо 5720 төсвийн байгууллага байгаагаас төрийн захиргааны төв байгууллагын түвшинд 350 байгууллага, нутгийн захиргааны байгууллагын түвшинд 5370 байгууллага тус тус ажиллаж байна.
Төрийн захиргааны 350 байгууллагын 61 нь төрийн захиргааны төв байгууллага байгаагаас 13 яам, Засгийн газрын агентлаг 30, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн ажлын алба 18 байна.

Идлэг шонхор шувууны жишиг үнийг хоёр дахин нэмж, 10 мянган ам.доллар болгов
Идлэг шонхор шувуу гадаадад гаргах тоог тогтоох, жишиг үнэ, төлбөр хураамжинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. Идлэг шонхор шувууны тоо толгой, тархацад эрдэм шинжил-гээний байгууллагын хийсэн судалгааны дүнг үндэслэн 2006-2007 онд гадаадад жил бүр гаргах идлэг шонхор шувууны тооны дээд хязгаарыг 300 толгой хүртэл, түүний жишиг үнийг хоёр дахин өсгөж 10.000 ам.доллар, төлбөрийг 5400 ам.доллар, хураамжийг 480 ам.доллар байхаар тус туе тооцлоо. Үүнээс өмнө идлэг шонхор шувууг гадаадад гаргахад мөрдөж байсан жишиг үнэ нь 4600 ам.доллар байсан юм.
Манай оронд 10 зүйл шонхор байдаг бөгөөд биеэр хамгийн том нь болох идлэг шонхор манай оронд гуравдугаар сарын дундуур ирж, 10 дугаар сард буцдаг харьцангуй өргөн тархсан шувуу юм. Шинжлэх ухааны академын Биологийн хүрээлэнгийн судалгаагаар Монголд 16-18 мянга орчим шонхор байна гэж тогтоожээ.

Шадар сайд засгийн газрыг төлөөлж хүйтний оргилд авирна
Уулын спортын 50 жи-лийн ойг тохиолдуулан Алтай таван богдын ноён оргилд авиралт зохион байгуулах тухай мэдээллийг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан Засгийн газрын гишүүнд танилцуулав. Үүнтэй холбогдуулан энэ арга хэмжээнд Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханыг, орон нутгийн удирдлагыг төлөөлж бүсийн захирагчдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ үеэр аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарт үүрэг болгов.

Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж үзүүлнэ
Засгийн газрын хуралдаан Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярын мэдээллийг сонслоо.
Энэ сарын 6-11-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас нэлээд хор уршиг учирсан байна. Yep усны аюулд найман хүний амь эрсэдсэн. 1500 орчим мал хорогдож, 40 гэр, 100 гаруй өвөлжөө, хаваржаа усанд урсчээ. Мөн долоон модон гүүр эвдэрч, цахилгааны болон холбооны 20 гаруй шон унасан байна. Нийт 449 өрхийн.. 1903 хүн үерт боогдсон байжээ. Энэ үеэр Онцгой байдлын албаны 88 аврагч, 18 техник ажилласан байна.
Мөнгөөр тооцвол 624.4 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж.
Цаашид үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээг
зохион байгуулахаар боллоо. Үерийн улмаас эвдэрч сүйдсэн гүүр, өвөлжөө, хаваржааг сэргээн босгох, цахилгаан, холбооны шонгийн хэвийн байдлыг хангах, гэр оронгүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр олгох, тэдэнд зайлшгүй хэрэгцээт зарим зүйлсийг олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцлээ.
Цаг үеийн байдал, үерийн гамшгийн байдал зэргийг газар дээр нь судлан, асуудал боловсруулж, шийдвэрлэх ажлын хоёр хэсэг гарган ажиллуулах тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийг тогтоов
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн тухай хэлэлцэж тус бүсийн нэг гектарын жилийн төлбөрийн дээд хязгаарыг /гурван сая хоёр зуун мянга/ 3200.000.00 доод хязгаарыг /хоёр сая дөрвөн зуун мянган/ 2.400.000.00 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Мөн тус бүсийн газрын төлбөрийг хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны чиглэл, газар ашиглалтын ангиллаар ялгавартай тооцож, нэг кв метр газрын жилийн төлбөрийн хэмжээг Сангийн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр тогтоож, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайдуудад даалгалаа.

Нэг өгүүлбэрээр
-Малын удмын сангийн үндэсний төв, цөм сүргийн үржлийн төв байгуулахаар Засгийн газрын тогтоол
гарав.
-Гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийх журам, Гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ.
-Хүүхдийн биеийн тамир, спортын III наадам зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
-Хорват Улсын Загреб хотноо болох Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын зардал зориулж 17.400 ам.долларыг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргах тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна.
-Эмчилгээний зардалд хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцээд төрийн захиргааны ахмад ажилтан, АИХ-ын депутат асан Г.Төмөрбаатарын эмчилгээний зардалд зориулж 2.5 сая төгрөг гаргах нь зүйтэй гэж үзэж Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэжээ.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button