Монголын Хөрөнгийн биржийг хувьчлахад Туркчууд тусална

Туркчууд гурав хоногийн хугацаанд Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзжээ. Айлчлалын сүүлийн өдөр буюу өчигдөр хоёр улсын Хөрөнгийн биржийн хамтран ажиллах санамж бичигт Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, Стамбулын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Осман Бирсан нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт хэд хэдэн гол зүйлийг тусгажээ. Юун түрүүн, Монголын Хөрөнгийн биржийн хувьчлалд бэлтгэх ажилд Туркийн тал нь манайд туслах юм. Мөн Монголын Хөрөнгийн биржид арилжааны шинэ системийг нэвтрүүлэхэд Туркийн тал тусална. Энэ шинэ систем нь гадаад орны биржүүдтэй хийх арилжааг найдвартай, шуурхай болгох үүднээс тухайн улсын Төв банкаар дамжуулан хийдэг систем юм. Yүнээс гадна манай Хөрөнгийн биржийн цахим сүлжээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн холбох гэнэ. Эдгээр шинэчлэлийг хийхэд мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай бөгөөд Туркийн тал Монголын Хөрөнгийн биржийн боловсон хүчинг сургах ажилд ч мөн тусалцаа үзүүлэхээр болжээ.
Турк улсың Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа нь Монголын хөрөнгийн биржийн хувьд санхүүгийн асар өндөр ач холбогдолтойг Р. Содхүү онцолсон.

Ардын эрх сонин 137 /415/

С.Бадар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button