Найман мянган адууг нэг дор хураана

Уг тэмцээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын 15 адуучин оролцох юм. Тэд морин дээрээс уурга шүүрч, явганаар морь уургалж, эмнэг хангал булгиулж, морь сэлгэж уралдахаас гадна сайхан морьтон шалгаруулах, холч морьдын уралдаан болно. Yүнээс гадна тэмцээний үеэр монгол адууны онцлог, адуу эдлэх соёлын тухай нийтэд танилцуулахаас гадна ардын урлагийн тоглолт болох юм. Энэхүү тэмцээн нь гадаад дотоодын сургуультаи морьдын уралдаанаас эрс өөр. Тэмцээн гэхээсээ илүү монгол адууг тойрсон ёс заншил урлаг спортыг гадаад дотоодын жуулчид, өргөн олонд таниулах зорилготой үзүүлэн тоглолт гэж ойлгох хэрэгтэй хэмээн Мон­голын адуучин холбооны гүйцэтгэх захирал Л.Цагаандалай хэлж байсан. Тэмцээнийг Зам, Тээвэр, Аялал Жуулчлалын Яам, Монголын нууц товчоо жуулчны баазаас хамтран зохион байгуулж буй юм.

Ардын эрх сонин 137 /415/

Б. Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button