Сурах бичгийг аймгаараа бус сургуулиараа сонгож болно

Ерөнхий боловсролын дунд сургуулийн удирдлагууд сурагчдынхаа үзэх сурах бичгийг толгой мэдэн сонгохоор болж, бүр аль компанийн хэвлэсэн сурах бичгийг хэрэглэх хүсэлтэйгээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлсэн байна. Ингэснээр амнах жилд мөрдөж байсан аймаг, нийслэлээрээ сурах бичгийг сонгон хэрэглэнэ гэсэн хатуу дүрэм үл болж байгаа юм. Нэг ёсны бөөнддөг хэрэглээ баларсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр үнэ өртөг, өнгө зүсийг нь харгалзан байж сургууль бүр сурах бичгийг сонгож байгаа юм. Харин эцэг, эхийн зевлөл, сурагчидтайгаа зөвшилцөн сонголтоо хийсэн эсэх нь дунд сургуулийн захирлын мэдлийн асуудал аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2006-2007 онд 31 төрлийн сурах бичгийг шинээр хэвлэх журмыг баталжээ. Энэ дагуу Адмон, Экимто, Содпресс, Соёмбо зэрэг хэвлэлийн 17 компани сурах бичиг хэвлэхээр болсон байна.
Тухайлбал, Бага ангийн гуравдугаар ангид хэрэглэгдэх Монгол хэл-IM сурах бичгийг Адмон, Экимто хэвлэлийн компани хэвлэх бол, Математик-IҮ-ийг Мөнхийн үсэг, Адмон компаниуд хэвлэхээр тендерт шалгарсан байх жишээтэй.
Yүний зэрэгцээ сурах бичгийн сонголт өнөө жил улам баяжсан гэж байгаа. Дөрөвдүгээр ангийн математикийн сурах бичиг дөрвөн хувилбартайгаар хэвлэгдэнэ.
Yүнийг нь гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцах хүүхэд хэрэглэх юм байна. Одоогоор 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сургуулийн захирлууд 2006-2007 оны хичээлийн шинэ жилд үзэх сурах бичгийн сонголтыг хийж хэдэн ширхгийг авах тухай захиалгыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд ирүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд аравдугаар ангид үзэх Монгол хэл 2049 ширхгийг захиалсны сацуу өнгөт компанид хэвлэснийг сонгосон аж.
Тэгвэл Увс аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль Адмон компанид хэвлэсэн 10 дугаар ангийн математикийн сурах бичгийг сонгожээ. Хөвсгөл аймгийн хүүхдүүд өнөө жил Мөнхийн үсэгт хэвлэсэн сурах бичгийг хэрэглэх юм байна. Тус аймгаас дээрх сурах бичгийг 1964 ширхгийг захиалжээ.
Дундговь аймгийн сурагчид ч мөн Мөнхийн үсэг компанид хэвлэсэн Математик-I сурах бичгийг хэрэглэнэ.

Нөгөөтэйгүүр яамныхан алдаатай сурах бичиг хэвлэгдэн гаргахгүйн төлөө нэлээд чармайлт тавьж буй. Улсын мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жил хэвлэсэн Түүх-1 сурах бичиг алдаатай болохыг шалгалтын явцад илрүүлсэн юм. Улсын байцаагчид дээрх сурах бичгийг түүхийг гуйвуулан бичсэн гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс Түүх-1 сурах бичгийг дахин хэвлэх үү? гэсэн асуултыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Даваанямаас лавлахад өнгөт хэвлэл компанийнхан Түүх-1 сурах бичгийг дахин хэвлэхээр болоод байгаа. Учир нь уг сурах бичгийн захиалга бусдаасаа их ирсэн. Мэдээж агуулгынх нь алдааг засна. Магадгүй хүмүүсийн дунд алдаатай сурах бичиг хэвлэсэн компаниар дахин хэвлүүлэх гэж байгаа юм биш биз гэсэн хар төрж болох. Гэвч Улсын мэргэжлийн хяналтын газраас Түүх-1 сурах бичгийг зохиогчийн буруугаас гэсэн дүгнэлтийг хийсэн. Тийм болохоор өнгөт хэвлэл компанийнхан дахин хэвлэхээр болсон гэсэн хариултыг өгсөн юм.
Юутай ч ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг амарч байх зуур шив шинэхэн сурах бичиг тэвхийтэл хэвлэгдэж есөн сарын-1 гэхэд эздийнхээ гарт очсон байх нь. Гэхдээ холбогдох хүмүүоийн өгүүлснээр сурах бичгийг хэвлэх ажил наймдугаар сарын 20 гэхэд үндсэндээ дуусч хэрэглэгчдэд нь хүргэх ажил үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм.

Ардын эрх сонин 137 /415/

Г. Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button