Монголчууд Гиннесийн номд орсон уралдаанд оролцоно

Нэр хүнд бүхий энэхүү уралдаанд Монголоос олон улсын хэмжээний мастер Ц.Жаргалсайхан жолоочоор, Д.Лхагважав чиглүүлэгчээр оролцохоор болжээ. Тэд өчигдөр эх орноосоо мордсон агаад ОХУ, Белорусь, Польш, Германы нутаг дэвсгэрээр нийт 8400 км замыг туулан гарааныхаа газар очих гэнэ. Манай тамирчид Транссибирь 2006 уралдаанд УАЗ-315122 маркийн автомашинаар оролцоно. Наймдугаар сарын 1-нд Берлинээс гарах уралдааныхан ирэх сарын 11-нд Цагааннуур боомтоор Монголд ирж, Ховд, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар дайрч 17-ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ руу гарна.
Уг уралдаанд амжилттай оролцсон тамирчдаас сонгож 2007 оны дэлхийг тойрох аялал уралдаанд оролцуулах ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button