ХЗХ-дын хохирогчид Улсын дээд шүүхэд хандлаа

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид төр засагтаа хандан залилагчдад боломж олгосон хуулийн цоорхойгоо эргэж харахыг хүсч хэдэн өдөр жагссан ч тоймтой хариу авч чадаагүй билээ. Гэлээ ч цагдаагийнхан хоршоодын эздийн далд хөрөнгийг илрүүлэхийн төлөө ойн баярын өдрүүдэд ч ажилласны дүнд одоогийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураагаад байгаа аж. Yүний зэрэгцээгээр хохирогчид Улсын дээд шүүхэд хандан хоршоодын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлаж өгөхийг хүсчээ. Хоёрдмол санаатай, салаа утгатай, ойлгомжгүй заалтууд нь иргэдийг төөрөлдүүлж, үүнээс үүдэн цаашид олон хүн хохирч болзошгүйг ч давхар дурджээ. Харин Улсын дээд шүүх уг хүсэлтийг хүлээн авч судалгаа хийн, хэлэлцүүлэг явуулж байж тайлбар гаргах эсэхээ шийдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button