Улс төрийнхөн бие биеэ шагнаж гомдолгүй хоцров

Их ойгоо өнгөрөөчихвөл нэг амьсгал авах байх даа гэж хэлж явсан тэднийг эзэн Чингисийн ивээл мадасангүй. Энэхүү тэгш сайхан ойг тэмдэглэх ажилд идэвхтэй орогщож, бүтээлч сэтгэлгээгээр хандсан иргэн, төрийн албан хаагчид, Монголоо гадаадад сурталчилах ажилд мөн идэвхтэй ажилласан эрдэмтэн, судлаач, дипломат ажилтан, сэтгүүлч, урлаг соёлын зүтгэлтнүүдийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль-аар шагналаа. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын дарга Ц.Нямдорж, Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр, Монгол улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг нар их ойн медалиар энгэрээ цоолов. Хийсэн бүтээсэн ажилтай тэдгээр хүмүүсийг Монголын төр мартах учиргүй. Харин тэгш сайхан ойн хүндэт медалиар МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, ҮШН-ын дарга М.Энхсайхан, ИЗ намын дарга С.Оюун, Ард түмний нам-ын дарга Л.Гүндалай, ҮЭНН-ын дарга Н.Ням-Осор нарт гардууллаа. Их ойн сүр жавхаа ямартай ч ард түмнээ баярлуулаад зогсохгүй төрийн томчуудаа урамшуулж чадлаа.

2006.07.20 Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button