Л.Гүндалай Чингис хаанаасаа уйдав

Бүхний шүтээн болсон эзэн Чингис хааны нэгтгэн босгосон Их Монгол улс байгуулагдаад өдгөө 800 жилийн ойтойгоо золгож байна. Нийслэлийн төв талбайдаа их хааныхаа хөшөөг босгохоор нэлээд хэдэн сарын ажлаа үрээд байсан эрхэм гишүүд сая нэг санаа амарч, энэ хөшөөг нийтэд нээсэн. Яг нээлтийн ёслол болж дуусаад, Монголын нууц товчоо-г төрийн ордонд залсны дараа СТӨ-нд эрхэм гишүүд цуглах ёстой байтал сайд Л.Гүндалай Залхуу хүрээд байна гэж хэлээд яваад өгсөн нь олны дургүйцлийг багагүй хөдөлгөв. Түүний энэ нахаал үг хэл, байдал төрхийг Их хаан, их түүх, төр түмнээ хүндлэхгүй байгаагийн илэрхийлэл гэхээр өөр юу гэхэв.
2006.07.20 Өнөөгийн төрх