Техникийн гайхамшиг

Одоогоор энэхүү шинэ бүтээл нь туршилтын шатуудыг амжилттай туулаад байгаа юм байна.
Усан зай нь ердөө хоёрхон ваттын багтаамжтай тун авсаархан эд бөгөөд хэмжээ нь 24x24x70 мм аж. Утасныхаа зайг цэнэглэхдээ 10 куб см-ийн хэмжээтэй тусгай саванд нь усаа хийнэ.
Энэ усан зай нь ердийн зайнаас хүчин чадлын хувьд гурав дахин их буюу гурав дахин удаан хугацаанд цэнэгээ барина гэсэн үг. Харин хоёр цагийн дотор цэнэгээ авах гэнэ.

Шилдэг дэнлүү
Гэр ахуйн хэрэгсэлд нэгэн шинэчлэл гарчээ. Одооноос эхлэн ширээний гэрлийг цахилгаанд залгаж биш харин гарт тааралдсан ямар нэг шингэний тусламж-тайгаар асаах болсон байна. Энэхүү шидэт дэнлүүг Хятадын зохион бүтээгч Ион Жи Ю бүтээжээ.
Гэрлийн бүрхүүлийг электрон шингээгч материалаар хийсэн. Дэнлүүний ид шидийн нууцыг
физик, химийн шинжлзх ухаанаас хол байдаг хүмүүст тайлбарлах нь тун төвөгтэй гэнэ. Ямар ч байсан Жи Югийн бүтээсэн дэнлүү цахилгаан, зай, шилэн лампгүй-гээр ажилладаг.
Гол нь гэрлийн бүрхүүл доторхи аяга хэлбэртэй багтаамж руу шингэн хийхэд л болно. Энә нь уе , цай, шар айраг юу ч байж болох гэнэ.

Intel компани шинэ процессор худалдаанд гарлаа
Тайваний Commercial Times сонины мэдээлж буйгаар компьютерийң алдарт Intel компани энэ сарын сүүлчээр маш боловеронгуй, ноутбукад зориулсан шинэ процессорыг худалдаанд гаргахаар зэхэж байгаа гэнэ. Урьд нь Intel компаниин төлөөлөгч энэ мэдээг баталж байсан бөгөөд ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана гэж мэдээлж байсан юм. Intel компани шинэ процессоруудынхаа талаархи мэдээллийг тун нууцалж байгаа бөгөөд хучин чадал зэрэг техник талын мэдээллийг олон нийтэд өгөхгүй байгаа нь бизнесийн нууцтай холбоотой бололтой. Эдгээр шинэ процессор нь одоогийн Core Duo процессороос 20 хувиар илүү хүчин чадалтай гэсэн мэдээлэл байна. Эмч нар цаашид багажаа өвчтний биед мартахгүй. Мэс заслын үеэр эмч нар өвчтөний бие дотор бээлий, багаж зэргээ орхичихдог инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй хэрэг үе үе гардаг.
Тэгвэл Америкийн эрдэмтдийн ачаар үүнээс айхгүй болох нь. Nature сэтгүүлийн мэдээлснээр бүх аюултай багаж хэрэгелийг радио идэвхтэй болгох бөгөөд мэс заслын дараа өвчтөний бие дотор гадны
зүйл үлдсэн эсэхийг нь тусгай багажаар шалгаж байхаар болсон гэнэ. Яг л нисэх буудалд зорчигчдыг шалгадаг шиг.
Эмч нар 15 мянган хүний дор хаяж нэгнийх нь дотор самбаинаас өгсүүлээд янз бүрийн зүйл заавал мартдаг аж. Том багаж хэрэгелийг тэр дор нь олдог бол самбай зэргийг хүний бие дотроос олоход тун хэцүү байдаг гэнэ.
Статистик тоогоор жил бүр мэс заслын үеэр хүний биед мартагдсан гурван мянган ширхэг зүйлсийг эмч нар гаргадаг аж. ClearCount Medical компаниин шинэ технологи амьдралд хэрэгжвэл эмч нарын бүх багаж хэрэгсэл радио идэвхит нууцлалтай болж өвчтөний дотор мартагдах таагүй явдал эцэс болох бололтой.

Тэрбумтануудад зориулсан нисдэг ор
Нэг сая хоёр зуун мянган еврогийн үнэтэй буйдан ор. Floating Bed буюу нисдэг орыг энә жил Бельгид болсон Саятнуудын яармаг худалдааны үеэр олон нийтэд танилцуулсан байна. Зөвхөн тэрбумтнууд л авч чадах энэ орны ид шид гэвэл ор ямар ч утас, бэхэлгээгүйгээр газрын татах хүчнээс хөндийрөи нисдэг. Яг л үлгэрт гардаг шидэт хивс шиг.
Зохион бүтээгч нь эл орыг хийхдээ магнит, төмөр, борыг ашигласан байна. Ор 900 кг ачаа даана. Тиймээс нисдэг орон дээрээ арвуулаа унтсан ч болно. Харин магнитжлагдсан тул унтахдаа халаасандаа зээлийн карт зүйлсийг хийж болохгүй юм байна. Ор маш мэдрэмтгий. Өрөөн дотор татсан ямар нэг нарийхан утсанд тулахад л унах гэнэ.

Өөрөө хоол бэлтгэдэг шарах шүүгээ
Орчин үеийн ажил хэрэгч хүмүүст гэртээ хоол бэлтгэх зав бараг гарахаа больсон. Гэтэл зоогийн газрын түргэн хоолууд гэдэс доторт муугаар нөлөөлөх нь мэдээж. Дэвид Мэнсбери гэгч америк эр сансрын НАСА агентлагтай хамтран, гэрийн эздийг байхгүй хооронд хоол бэлтгэдэг шарах шүүгээ зохион бүтээжээ. Энэ шүүгээг дэлхийи аль ч өнцгөөс интернетийн тусламжтайгаар удирдаж болох аж.
Шарах шүүгээ нэгэн зэрэг хөргөгчний үүрэг гүйцэтгэдэг юм байна. Гэрийн эзэд орой нь нэг, хоердугаар хоол, шал зэргээр нь ангилан хүнсний бүтээгдэхүүнүүдээ шүүгээний хөргөгчинд хувааж тавина. Дараагаар нь хоол бэлтгэх температур, цаг зэргийг нь сануулна. (Телевизийн асах цагийг нь сануулдаг шиг). Ингээд ажил дээрээ байхдаа гар утаснаасаа юм уу, компьютерээсээ интернетэд орж хэрэгтэй үедээ хоол бэлтгэх тушаалыг щарах шүүгээндээ өгөхөд л хангалттай. Энэхүү Дэвидийн шарах шүүгээ гэгч 2003 оны шилдэг бүтээл, 2004 оны шилдэг технологийн дэвшлээр щалгарч байжээ.

Багшийн орлох үзэг
0-18 хүртэлх насныханд зориулсан өндөр технологийн тоглоом хэрэглэл үйлдвэрлэдэг Америкийн LeapFrog Enterprises компани дижитал авто үзэг худалдаанд гаргалаа. FLY Pentop Computer нэртэй энэ үзэг 99 ам. долларын үнэтэй, сургуулийн сурагчдад зориулагдсан.
Түүний ид шид нь гэвэл сурагчииг гэрийн даалгавраа хийж байх үед алдааг нь зааж хэлдэг аж. Хэлдэг гэдгийн учир нь үзэг автоматчлагдсан дуу хоолойтой юм байна.
Үзэг өөрөө тоо бодож ч чадна. Ингэхийн тулд үзэгний эзэн эхлээд 0-9 хүртэлх тоо, нэмэх хасах тэмдгүүдтэй товчлууруудыг дарна. Үзэг тооны хариуг өөрөө гаргаж өгнө. Эл үзгэнд мөн чихэвч холбож болох юм байна. Таваас 35 ам.долларын нэмэлт өртөг төлөөд гадаад хэлний толь, өдрийн тэмдэглэл зэргийг суулгаж ч болох гэнэ.

(Өнөөдрийн монгол 135/305)
БэлтгэсэнЭ.БАТЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button