УИХ-ын чуулганаар Д.Баярсайханыг санхүүгийн зохицуулах хорооны даргаар баталлаа

хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Дашдондовын Баярсайханыг томилуулахаар нэр дэвшүүлж хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг баталлаа. Шинэхэн дарга өөрийн хүч чадал нөөц бололцоогоо дайчлан үнэн шударга ажиллахаа амаллаа.
Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы тухай товч танилцуулж байна
-1965 онд төрсөн, 1983 онд 10 жилийн дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уурхайн ашиглалтын инженер, 1996 онд Шихихутаг дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуулийн хуулийн магистрт суралцсан.
-1996-2004 он хүртэл ХЗДХЯаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс газрын даргаар ажиллаж байсан.

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button