Цахилгаан хэрэгслээс бүр мөсөн татгалзах уу, эсвэл…

Гэтэл эдгээр техник хэрэгсэл нэгэнт бидний өдөр тутмын хэрэглээ болсон тул цахилгаан техникииг хэрэглээнээс гаргах биш, харин хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ гэдэг асуулт олон хүний сонирхлыг татах нь тодорхой. Та онцгой хуч хөдөлмөр шаардахгүй доорхи хялбар зөвлөгөөнуүдийг дагавал эрүүл мэндээ зохих хэмжээгээр хамгаалж чадна

Унтахдаа бүх цахилгаан хэрэгслээ унтраа
Унтах үедээ бүх цахилгаан хэрэгслээ салгах нь зөвхөн тогоо хэмнэж байгаа хэрэг биш бас эрүул мэндэд тустай. Хөгжилтэй орны иргэд аль хэдийнээс энэ зөвлөгөөг мөрдлөг болгох болсон гэнэ. Мөн сүүлчийн уед дээд зэргийн хөгжилтэй, бүх зүйл нь цахилгаанжсан европт механик цаг дахин моодонд орж байгаа нь электрон цаг эрүүл мэндэд хортой гэсэн таамаглалтай холбоотой ажээ.
Бас гap утсаа толгойныхоо хажууд, дэрэн дороо хийж унтдаг хүмүүс энэ зөвлөгөөг дагаарай. Утсаа унтраахыг хүсэхгүй бол өөр өрөөндөө орхиж болно шүү дээ.

Мессеж илгээхдээ утсаа биеэсээ холдуул
Гар утас хүний эрүүл мэндэд хортой гэсэн маргаан одоо хүртэл үргэлжилсээр л байна. Өргөн хэрэглээний энэ техник хэрэгсэл эрүүл мэндэд яг ингэж хор хүргэдэг гэсэн баталгаа одоохондоо алга. Гэхдээ ямар ч байсан сэрэмжлэх нь зүйтэй.
Английн хэсэг эрдэмтэд, бидний өөр хоорондоо илгээдэг мессеж нь хүний дотоод эрхтэний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтийг дэвшүүлээд байна.
Тэдний баталж буйгаар бид мессеж бичихдээ утсаа цээжин туе газраа барьдаг бөгөөд илгээх үед үүсэх электрон цацраг нь дотоод эрхтэнд нөлөөлдөг гэнэ.
Иймээс хэн нэгэнд мессеж илгээхдээ утсаа аль болох биеэсээ хол баривал аюулгүй аж. Гэхдээ бичих үед зүгээр, харин явж байх яг тэр мөч л аюултай гэдгийг санаарай.

Утсаа хүзүүнээсээ битгий зүү
Зарим хүмүүс утсаа хүзүүнээсээ зүүдэг. Энэ үед таны гар утас зүрхэн тушаа газарт очно. Олонхи эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь зүрхний үйл ажиллагаанд тун муу нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ нэмж хэлэхэд дээрх эрдэмтдийн таамаглал ч мөн л батлагдаагүй байгаа.
Гэвч нэгэнт сэжиг байгаа тул хамгаалах нь зүйтэй. Утсаа хаанаа авч явбал аюулгүй байх вә гэдэг асуулт зүй ёсоор үүсч байна. Аль нэг халаасандаа хийлээ гэхэд биеийн тэр хэсәг утасны ялгаруулж байгаа электрон цацрагт өртөх аюултай. Цүнхэндээ хийлээ гэхэд бид чинь цүнхээ бас л биедээ наан барьдаг. Ингэхээр гар утсыг яаж ч авч явсан биед хортой. Эрүүл мэндээ хамгаалах хоёр л арга зам байна. Нэгдэх нь гар утас хэрэглэхээ болих. Эрүүл мэндиинхээ төлөө ийм золиос хийх хүн орчин үед бараг л байхгүй биз ээ. Тэгэхээр хоёр дахь замыг сонирхьё.
Гар утас бүрт электрон цацрагын хэмжээ харилцан адилгүй байдаг. Тиим учраас тә утас худалдаж авахдаа әнә хэмжээг нь заавал сонирхоорой. Паспорт дээр нь бичээстэй байгаа. Электрон цацрагийг Specific Absorption Rates буюу SAR гэж товчилдог. Энэ нь утасны цацруулж буй энергийн кг тархинд ногдох хэмжээг ваттаар утасны хүчин чадал автоматоор эрчимжиж, улмаар ялгаруулах цацраг нь ч ихэсдэг байна.

HANDS FREE аюултай
Машинтай хүмүүс hands free буюу утсаа гартаа барихгүйгээр чихэвчээр ярихыг илүүд үзэх болсон. Гэтэл энэ нь аюулыг огтхон ч багасгаж өгдөггүй гэнэ. Учир *нь нэгдүгээрт чихэвчээр яриа муу сонсогддог. Хоёрдугаарт жолоо барьж байх үедээ гараа чөлөөлөн чихэвчээр ярих нь аваар ослоос огтхон ч хамгаалдаггүй болох нь тогтоогджээ. Уг нь гараа чөлөөлснөөр осол гарах магадлал багасч байгаа мэт. Гэтэл үнэн хэрэгтээ утсаар ярьж л байгаа тул таны анхаарал сулран улмаар осол гарах магадлал хэвээр үлддэг аж.
Тийм учраас чихэвчээр ярих үед муу сонсогдож, улмаар таны замын хөдөлгөөнд тавих анхаарал бүр сулран осол аваар гаргах аюул өсне гэсэн үг. Эндээс дүгнэлт хийхэд машин барьж байх үедээ гар утсаар бүү ярь. Үнэхээр ярих шаардлагатай бол hands free-гээр ярьснаас зүгээр утсаа гартаа бариад ярих нь хэн хэндээ аюул багатай.

Шингэн кристалл дэлгэц, ноүтбүк ч хортой
Компьютер хүний биед хортой гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ. Харин ноутбук, шингэн кристалл дэлгэцтэй хүмүүс өөрсдийгөө даатгагдсан гэж үзэх нь мән л төөрөгдөл аж. Эдгээр нь ердийн том дэлгэцтэй харьцуулахад харьцаигүй хор багатай ч 100 хувь аюулгүй гэсэн үг бас биш юм байна. Тиймээс ердийн компьютертэй ч, орчин уеийн суперкомпьютертэй ч та боломжтой бол цаг тутам компьютерээ 10-15 минут хэртэй унтрааж байхыг хичээгээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд ямар ач тустай болохыг та эхний өдрөөс л мэднэ. Чөлөөтэй байх үедээ гар хурууны дасгал хийж, нааш цааш хэсэг алхвал оффисийн ажилтан та ядаргаагүй боллоо л гэсэн үг.

Тэгвэл халаасны компьютер…
Хүмүүс сүүлийн үед халаасны жижиг компьтер их хэрэглэх болсон. Энэ нь авсаархан биед авч явахад тохиромжтой зэрэг олон сайн талтай. Гэвч гэм нь эрүүл мэндэд мөн л хортой. Уг нь жижигхэн тул том компьтертэй харьцуулахад электрон цацрагын хэмжээ бага л даа.
Гэхдээ биедээ ойр авч явдаг гэдгээс л хамаг зүйл үүсч байгаа юм. Болж өгбөл халаасны компьютерээ биеэсээ 25-30 см зайтай байлгахыг хичээгээрэй. Тэр тусмаа эмэгтэйчүүд өрцнөөсөө доош хэсэгтээ байлгаж болохгүй. Халаасны компьютер хэрэглэгчдийн бас нэг анхаарах зүйл бол нүдний тань эрүүл мэнд. Жижиг дэлгэц нүдний ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой. Та машин тэргэнд явж байх үедээ халаасны компьютерээ хэрэглэдэг бол нүдний хараа муудах эрсдэл улам өндөрсөнө гэдгийг санаарай.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button