Мөнгө төлчихөөд доромжлуулж суух гэж дээ

Гадаадынхан ч монголчуудыг үл ойшоосон янзтай нутаг усанд нь ирж муу муухайгаар доромжилж ханахгүй. Манаихан түүнд нь ямар ч цочролгүй харин дагаж хөөрцөглөж байгааг нь яалтай.
Үүний нэг тод жишээ бол дөрөв хоногийн өмнө Төв цэнгэлдэхэд тоглолт нэ.ртэй юмаа хийхдээ монголчуудыг нутагт нь удам судар, өвөг дээдэстэй нь доромжлоод буцеан Германы Чингис хаан хамтлагийн тухай АЭолж мэдээлснээс хойш янз бүрийн хәл яриа дагуулах болов.

Үнэн эсэхийг мөшгин тодруулав. Тэдний сүлд дуу нь Гударцгаая, дээрэмдэцгээе, бид монголчууд гэнэ. Энэ дуугаа бахдалтай нь аргагүй хоолойгоо шахан Төв цэнгэлдэхээр нэг бархирч байхад манаихан ч дагаж баясан дуулаад л. Гэтэл тэр сүлд дуу нь ямар учир, утгатай гээч.
Тэд талын салхитай мөрийцөн 1000 эрчүүд урт замдаа давшилна. Чингис хаан сохроор дагана. Элсэн дунд тоос манарган морьдоо хөөргөнө. Тэнгэрийн ямар ч аянга нүргээн тэднийг зогсоож чадахгүй. Мориндоо мордож архиа ууцгаая. Яагаад болохгүй гэж бид монголчууд. Эрчүүдээ бүжиглэж цэнгэцгээе, инээцгээе архиа хөнтөрцгөөе. Чингис таалагдсан хүүхэн болгоноо майхан руугаа чирдэг. Түүний араас явахгүй эмэгтэй гэж дэлхий дээр байхгүй. Тэр нэг шөнийн дотор долоон хүүхэд хийдэг. Түүнийгээ найз нөхөддөө бахархан ярьдаг. Яагаад гэвэл түүний хүчнээс хүн бүхэн сүрддэг гэсэн утгатай.

Дэлхийн талыг мориор эзэлж явсан баатарлаг тэр хүний Чингис
нэрээр хоолоо олж идэж байгаа
германчууд арай ч ингэж түүний
нэр хүндийг гутааж болохгүй
баймаар. Нутагт нь ирээд өвөг
эцгиЙг нь үр садад нь гоочилж
байхад манайхан тэднийг
шүтээстэй. Тэгэхдээ бүр их ойн
жилээрээ шүү. Бүр хараад орилж
бархираад л. Гэтэл тэд юу юм бэ.
Хаан юм уу, заан юм уу. Харин ч
мод, чулуу шидээд хөөгөөд
явуулах байсан юм. Манайхан чинь
түүхий өндөг, улаан лоолиор
байлдаж тоглохдоо гарамгай биз
дээ. Ер нь манаихан юу юуны
туханд хүрэлгүй туйлширч байх
юм. Учраа мэдэж хөөрцөглөх нь
яадаг юм бол. Эсвэл яахаа мэдэхгүи
толгой нь эргэсэн хүмүүс байдаг
юм болов уу. Мэдэх юм алга.
Ямартай ч тус хамтлагийг эх
нутагтаа гуйж, гувшин байж
авчирсан хун бол УИХ-ын гишүүн,
Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дарга Су. Батболд, Үйлдвэр
худалдааны сайд Б.Жаргалсайхан
нар. Тэд эзэн Чингисийнхээ эх
нутагт Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойгоор
нь үр садыг нь доромжлуулах гэж
авчирсан юм байлгүй. Ер нь
сүүлийн үед мөнгө өгч өөрсдийгөө доромжлуулдаг болсон бололтой. Тэгэхдээ бүр хэдэн зуун сая
төгрөгөөр шүү. Гэтэл ард түмэнийх нь нэгээхэн хэсэг нь хоёр идэж, хоосон хонохгүй явж байдаг. За энэ ч яахав. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж бодох хүмүүс байгаа байх. Гэтэл тэдний араас гадаадын таван хамтлаг ирнэ гээд байгаа. Их ойд зориулж монголын ард түмэнд ая дуугаа өргөхөөр… Бас ямар гээч юм нь ирж биднийгээ яаж доромжлох юм бол доо.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button