Хуучны машинууд манай оронд саатаад явлаа

Энэхүү анхны уралдаан нь 15 мянган км буюу галзуурмаар холын зайд уралдсан гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн тэмцээн юм. Түүнээс хойш ийм холын зайн тэмцээн огт болоогүй гэнэ. Уг уралдааныг санагдуулам энэ түүхэн замаар аялаж буй нэгэн сонирхолтой аялал баяр наадмын халуухан өдрүүдэд манай орноор дайран өнгөрсөн. Энэ бол хуучны 40 гаран автомашин мотоцикл оролцсон аялал Хамбургаас Шанхай хүртэлхи холын замыг туулж байгаа явдал юм. Энэхүү аялалынхан нийтдээ 16 мянган км замын туулах бөгөөд уртын замд элдэв саад бэрхшээл, нар бороог үл ажиран, бүтэн хоёр сарын турш баруун Европ, төв Азийг хөндлөн гулд туулж барианд орох юм.
үideo1
Энэхүү аялалд 1918-1985 онд үйлдвэрлэгдсэн Benz, MB, Ford, Үolүo, Citroen, Porsche, Toyota, BMW, Roүer гээд 42 төрлийн машинуудтай 80 гаран хүний бүрэлдэхүүнтэй аялагчид явсан бөгөөд манай Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой, их баяр наадамд маань хоног тааруулан саатаад явсан. Тэд Монгол орны амгалан тайван орчин, үзэсгэлэнт байгал, хүн ардынх нь найрсан зочломтгой зан, уламжлалт заншил зэргийн магтан, дахин эргэж ирэхийн билэгдлийг тавьж байсан.
үideo2

Тус уралдааныхан Монголчуудад унаж ирсэн автомашинаа сонирхуулж, Сүхбаатарын талбайд үдэлт хийгээд их аяндаа гарсан.
Ийнхүү дэлхийн анхааралд тороод байгаа эл уралдаан Монгол орноор дайран өнгөрөх төдийгүй, саатан морилсон нь манай орныг гадаад ертөнцөд сурталчилах таатай боломж байлаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button