Сүүлийн хоёр тохиолдлын хавьтагчдыг тогтоох ажил саатжээ

Харин 23 дахь тохиолдол болох гомо залуугийн хавьтагчид нэлээдгүй байгаагаас ДОХ-ын вирусийн халдвар авах магадлалтай эрсдэлт бүлгийнхнийг шинжилгээнд дахин хамруулах хэрэгтэй болсон байна
Манай улсад одоогийн байдлаар хамгийн сүүлд илэреэн гэх ДОХ-ын 22, 23 дахь тохиолдлын нэг нь гомо, нөгөө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Харин уг тохиолдол илрээд 10 гаруй хоног өнгөрч байгаа ч эдгээр халдвар тээгчдээс вирусын халдварын тохиолдлын хавьтагчдыг тогтоож дуусах болоогүй байгаа аж. Учир нь хавьтагч-дынхаа талаар халдвар авсан хүн өөрөө л хэлэхгүй бол эмч нар хүчээр хэлүүлэх боломжгүй юм байна. Тиймээс ямар нэг байдлаар эдгээр халдвар тээгчдээс хавьтагчдынхаа нэрийг хэлэхийг шаардвал хүний эрх зөрчсөн болчих гээд байдаг гэнэ.

Нөгөө талаар уг халдвар тээгчдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас ойлголцоход багагүй хүндрэл гарч байгаа аж. Олныг цочирдуулсан эдгээр халдвар тээгчид, хэт жаргал нь нэг л өдөр ДОХ-ын халдвар тээгчид болгох чинээ санаагүй залуус байсан аж. 22 дахь халдвар тээгч болох хөгжлийн бэрхшээлтэй халдвар тээгчийн хавьтагчид бусад халдвар тээгчдийн хавьтагчдаас арай цөөн
байх магадлалтай байгаа гэнэ. Харин 23 дахь тохиолдол болох гомо залуугийн хавьтагчид нэлээдгүй байгаагаас ДОХ-ын вирусиин халдвар авах магадлалтай эрсдэлт бүлгийнхнийг шинжилгээнд дахин хамруулах хэрэгтэй болсон байна.
ДОХ-ын халдвар тээгчийн тоо нэмэгдсээр 23 хүрч байгаа нь уг өвчний халдвар манай улсад нэлээдгүй газар авах хандлагатай байгааг илтгээд байх шиг. Нөгөө талаар cap гаруйхан хугацаанд илэреэн сүүлийн дөрвөн тохиолдол идэр насны залуус байсан нь олныг цочирдуулж байна. Тэр ч бүү хэл уг өвчний халдвар авсан хүмүүс ДОХ-ын вирусын халдвар авах магадлалтай эрсдэлтэй бүлгийнхнээс бус харин ч өндәр боловсролтой, оюунлиг гэж ч хэлж болох хүмүүс байсан нь нэлээдгүй анхаарал татаж байгаа билээ.
Судалгаагаар ДОХ-ын халдвар хүний биед 3-5 жилийн хугацааанд далд мэдэгдэхгүй тээгддэгээс нэг халдвар тээгчийн ард дунджаар 10-100 хүн байх магадлалтай гэдэг. Харин манай улсад өнөөдрийң байдлаар илрээд байгаа 23 халдвар тээгчдийн ард 4600 орчим хүмүүс байгаа гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа байдаг аж. Нөгөө талаар манайд илэреэн ДОХ-ын тохиолдлын ихэнх нь хожуу үеийн илрэлт байснаас халдвар тээгчдэд нарийн онош гараад удаагүй байхад нас барсан тохиолдол 23-аас хоёр байгаа. Мөн манайд уг өвчний халдвар авсан, өвчилсөн хүмүүсийн ихэнх нь ижил
хүйстэнтэйгээ явдаг эрэгтэйчүүд байсан нь түгшихгүй байхын аргагүй юм.

Цөөхөн хэдэн монголчууд хэмээн ярих дуртай манайхны цөөхөн хэдэн эрчүүдэд нь хийх ажил байхгүйгээс /хийх ажил байхгүйдээ бус тэнцэх, хийж чадах ажил ховордсноос гэвэл илүү ононо байх/ архи ууж, ажил хийж ар гэрийнхээ хамаг ачааг үүрсэн эхнэр, хүүхдийнхээ ар хударгаар нь жаргасаар явтал нэг л өдөр ДОХ-ын халдвар тээгч гэдэг цолыг албан ёсоор хүртэж магадгүй болов. Энд би ямар нэг нугалаа гаргаж, худлаа хийрхсэнгүй. Өнөөдрийн нийгэмд гарч байгаа олон асуудлын дундаас анхаарлын төвд зүй ёсоор орсон ДОХ-ын аюул цөөхөн хэдэн эрчүүдэд маань дэндүү ойрхон ирчихсэн байгааг л хэлж сэрэмжлүүлэх гэсэн юм. Манай монголчууд барын зулзагыг бага дээр нь дар гэж ярьдаг. Тиймээс хаа ч байсан юм хэмээн хэнэггүй алхах бус ханиа, гэр бүлээ, өөрийгөө дэлхий дахиныг ч айлган түгшээх болсон хар тахал ДОХ-ын аюулаас харамлах, хамгаалах цаг хэдийнээ болжээ.
Дэлхий дахинаа ДОХ-ын халдвар тээгчдиин ниигмийн байдлаас харахад албан ёсоор бүртгэгдээд байгаа хүмүүсийн 75 хувь нь ижил хүйстэнгүүд буюу гомо хүмүүс байсан бөгөөд уг өвчний халдварыг гетеросекс хавьтлаар авдаг нь тогтоогдсон байна. Ялангуяа дөнгөж хөгжиж байгаа орнуудад энэ замаар халдвар авах нь ихээхэн байдаг аж.
Манай улсад илэрч байгаа ДОХ-ын халдвар тээгчид өндәр эрсдэлтэй гэгддэг зан үйл бүхий бүлгийн дотор голомтот хэлбэрээр болон бэлгийн замаар голлож тархаж байгаа нь тогтоогджээ. Харин бусад замаар буюу цусаар болон хүйгээр халдвар дамжсан тохиолдол байхгүй байгаа аж. Саяхан нэгэн танил маань суүлийн үед өглөө сэрэхэд л ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо нэг биш хоёроор нэмэгддэг болов. Харин хар тахал, аюул ийм ойрхон ирчихээд байхад манай монголчууд болох л ёстой юм болж байгаа аятай тайван байх юм. Арай муу үйлд хэт дасна гэдэг болж байгаа юм болов уу гэсэн юм.

Нээрээ ч танилын маань хэлсэн шиг хэт муу үйлд хэт амархан дасч, тайвширч, ДОХ-ын халдвар тээгчдэд эгээ л хамрын томуу туссан аятай тоомжиргүй хандаж, арай л өнөө хэн ДОХ туссан гэнэ хэмээн ярих нь холгүй болсон ажиглагдах болсон нь муугийн ер гэлтэй.
Манайхан аливаа нэг зүйлд хэт амархан дасдаг ард түмэн гэлцдэг. Сүүлийн үед уг өвчний халдвар ойр ойрхон гарах болсноос хүмүүс залхаж, бас дасч байх шиг санагдана. Ингэж болох гэж үү. ДОХ сэтгэл амрах, тайвшрах өвчин бишээс дэлхий нийтийн анхаарлыг татәж улам ихээр түгшээх болсон. Гэхдээ тэд манайхан шиг ДОХ-ын халдвар тээгч илрэхээр шуугиан дуулиан болж хэвлэл мэдээллээр зарлаад л нам гүм болчихдоггүй юм шүү дээ.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button