Ирак руу цэргийн баг явуулах эсэхийг засгийн газар шийдвэрлэнэ

Монгол дайчид Иракийн сэргээн босгох ажиллагаанд л оролцдог ч тэдний амь нас эрсдэл дунд байдаг. Тэдний ар гэрийнхэн болон эх орон нь ч өдөр бүр тийшээ анирдаж суудаг билээ. Иракт явуулж буй энхийг сахиулах ажиллагаа бол НҮБ-ын мандатгүй боловч манай улс терроризмтай тэмцэх үйлст өөрийн хэр чадлаар хувь нэмрээ оруулж байгаа нь энэ.

Гэвч сүүлийн үед Иракт байдал хурцдаж байгаа. Аз болоход манай дайчдаас халдлагад өртсөн тохиолдол гараагүй байна. БХЯ-ны сайдын зөвлөл өнгөрөгч хоногт хуралдаж Ирак руу цэргийн баг нэмж явуулахгүй байхаар шийдэлд хүрчээ. Иракт сүүлийн үед халдлагад өртөж байгаа хүмүүсийг ажиглахад энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээдэг улсын иргэд байгаа аж. Тиймээс нөхцөл байдлыг харьцуулсны эцэст саналаа туc яаннаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлcэн байна.Энэ долоо хоногийн эцсээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Иракаас цэргээ татах асуудлыг зарчмын хувьд шийднэ. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, яамны саналыг харгалзан үзэх аж. Олон улсын харилцааны чухал асуудал болохоор нэлээд нууцлаж байгаа гэнэ. Монгол Улс терроризмтай тэмцэхээс ухарч байна гэж хэлүүлж бас болохгүй аж. Тэгэхээр Иракийн нөхцөл байдлыг сайтар анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Манай улсын 600 гаруй дайчин зургаан ээлжээр Иракт алба хаагаад байгаа юм.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button