Баригдаж дууссан хойно нь нүдээ аньж орсоор байх уу

Хана томоохон газар хөдлөлтийн үед цууралт үүсэх боловч эргэн тойрныг хагарахаас хамгаалж завсарт нь прүс оруулдаг тул багана дам нуруу зэрэгт чухал нөлөө үзүүлдэггүй.

Манай улсад баригдаж байгаа орон сууцны чанар, аюулгүй байдлын талаар бид байнга шахам ярьдаг. Сайхан гэгч нь шинэ орон сууцанд орохоор хана нь цуурч хагараад хамаг айлын хийж байгаа хоолны үнэр ханхлаад нэг л биш ээ. Нэгэнт баригдаад дууссан барилгыг гаднаас нь хараад ямар болохыг нь мэдэх биш. Захиалгаа өгчихөөд барьж байхад нь манайх энд орно гээд сахиад суултай нь ч биш. Тиим болохоор барилгыг ашиглалтад хүлээж авдаг барилгын комисст итгэдэг. Харин оршин суугчдын аюулгүй, амар хайван тухтай оршин суух боломжийг хангах үүрэг хүлээсэн барилгыг ашиглалтад авах комисс барилгын явцад хяналт тавьж чаддаг болов уу.
Монголд газар хөдлөлт гэж байдаггүй болоод тэр юм уу, барилга байгууламжийг барьж эхлэх үеэс нь Улсын комист хүлээлгэн өгөх хүртэл ажлын явцыг гэрэл зургаар хянадаггүй юм байна.
Харин бусад оронд барилгын ажлын явцын зургийг авдаг бөгөөд бүр барилгын стандартын хуульдаа хүртэл заасан байдаг аж. Гаднах байдлаас нь шалгаж болох газар барилгад бий ч өнгөлгөөний материалдаа далдлагдсан тохиолдолд шалгах боломжгүй юм. Ийм тохиолдолд барилгын ажлын дундуур дууссаны дараа харагдахгүй болох хэсгийн зургийг урьдчилан авч дараа нь танилцуулах шаардлагыг тавьдаг аж.

Япон улсын Тама фото барилгын зургийн агентлагийн захирал Фүрүкава Масахико барилгын ажлыг гэрэл зургаар хэрхэн баримтжуулах талаар Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагчдад зөвлөхөөр ирсэн байна.
Түүнтэй энэ үеэр нь уулзаж товч ярилцсан юм. Монголд барилгын ажлын зураг авалт хийсэн туршлага байхгүй. Гэхдээ ажлын онцлог болохоор хотоор явах үедээ баригдаж буй барилгыг маш их анхаардаг. Би монголын барилгын ажлыг хараад хоёр зүйлийг мдэрсэн. Юуны өмнө хэрэгжүүлэхтэй холбоотой ойлголт болон гүйцэтгэх арга нь манайхаас их ялгаатай. Японд газар хөдлөлтийн үед барилгын хөндлөн чиглэлээр учруулах ачааллыг бодолцдог. Үүний үндсэн дээр ханыг нь ч мөн төмөр арматур суурилуулж бетон цутгадаг. Хана томоохон газар хөдләлтийн үед цууралт үүсэх боловч эргэн тойрныг хагарахаас хамгаалж завсарт нь прүс оруулдаг тул багана дам нуруу зэрэгт чухал нөлөө үзүүлдэггүй. Харин монголд газар хөдлөлт байхгүй болоод ч тэр үү, дам нуруу баганыг бетоноор суулгаж ханыг тоосгоор өрж хийдэг юм билээ.

Ийм тохиолдолд хөндлөн чиглэлийн ачаалал тулгарахад хананы тэсвэрт найдаж болохгүй. Мөн арматурын холбох арга нь давхарлаж байгаа боловч бүгдийг нь ижил байрлалаар холбож байгаа газар олон байлаа. Тэгээд хамгийн гол нь барилгын зургийг авч байгаа нь ердөө харагдаагүй гэж тэрбээр ярьж байлаа.
Барилгын ажлын зургийг авснаар гүйцэтгэлийн явц болон төгсгөлийг нарийвчлан шалгаж болдог байна. Түүнээс гадна баьж байх үед саад гарсан тохиолдолд шалгааныг олоход ч тус болдог гэнэ. Ингэж барилгын ажлын чанарыг сайжруулахад гэрэл зураг шаардлагатай юм байна.
Монголд барилгын гүйцэтгэлийн шатанд зураг авснаар илүү аюулгүй, чанартай барилга бар их боломжтой гэдэг дээр байцаагчид санал нэгдэж байлаа.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button