Зөв сонголт гоо сайхныг мэдрүүлнэ

Ялангуяа зуны нар төөнөсөн өдрүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн нь нүүрний арьсанд хэрхэн тохирч байгааг үргэл ж анхаардаг. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн нь тухайн хүний нүүрний арьсанд тохироогүй эсвэл буруу хэрэгл эснээс болж бусдад сайхан харагдахгүй. Өмнөх
удаад бид гоо сайхны үйлчи лгээний тал аар хүргэж байсаи бол, энэхүү дугаартаа бүтээгдэхүүнүүди йн
чанар, онцлог, хэрэглэх сон гол тын тал аар бэлтгэлээ.

Нүүр цэвэрлэгчээ зөв сонгоорой
Эрүүл, толигор арьстай байх хамгийн эхний арга бол нүүр цэвэрлэгчээ зөв сонгох. Нүүрний арьсанд тустай, элдэв бодисын найрлагатай бүтээгдэхүүнийг хэчнээн удаа хэрэглэсэн ч арьсны бохирдлыг сайтар цэвэрлэхгүй бол нэмэргүЙ гэжмэд. Чийгшүүлэгч, суурь тос, өө дарагч крем, энгэсэг зэрэг бүтээгдэхүүн бүтэн өдрийн турш таны нүүрний арьсан дээр зүгээр л бигнүүр шиг байдаг хэмээн бодох нь эндүүрэл.
Эдгээр бүтээгдэхүүн нь найрлага, үйлчил-гээгээрээ хоорондоо сайн тохирсон байлаа ч арьсны нүх сүвийг битүүруүлэх нь мэдээж. Энэхуү бохирдлыг цэвэрлэхийн тулд охид, бүсгүйчүүд маань маш олон төрлийн нүүр цэвэрлэгч хэрэглэдэг.
Гэтэл сүүн шингэн, цэвэрлэгч тос, тоник зэргийнхээ найрлагыг тэр бүр анхаардаггүйн улмаас нүүр харлаж сэвхтэх, нөсөө толбо үүсэх, арьсны өнгө үхэх, хуурай ширүүн болдог. Түүгээр ч зогсохгүй, батга
ихэсч, үрчлээ тогтохоор барахгүй зарим тохиолдолд арьсны үрэвсэлт өвчнөөр өвчлөх үе гарах аж. Энэ нь нүүрэн дээр улаан толбо гарч арьс хуурайшсан загатнах, улмаар идээт буглаа үүсдэг гэнэ. Тэгэхээр арьсныхаа онцлогт тохирсон нүүр цэвэрлэгчийг сонгохдоо зайлшгүй анхаарах нь чухал гэсэн үг. Нөгөө талаар таны сонголт хэдийгээр зөв байлаа ч тухайн бүтээгдэхүүний хадгалалт, хугацаа зэргийг шалгаад үзэхэд гэмгүй. Ингэхдээ суүн шингэнийг уруу харуулах, тоникийг сэгсэрч болно. Хэтэрхий халуун газар, удаан хугацаанд хадгалсан сүүн шингэний найрлага дахь ус ялгардаг бол тоникийн өнгө сааралтаж, хөөсөрдөг ажээ.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button