Бигнүүрийн хугацааг хэтрүүлж болохгүй

Долоо хоногт гурван удаа байхад л хангалттай. Энэ нь арьсанд тэжээл өгөх, гуужуулах, идээт үрэвслийг татах гэх мэтээс гадна арьсны нүх агшаах, сэвх болон шар үс хуулж, цайруулдаг. Гэхдээ ямар бигнүүр сонгосноос шалтгаална.
Үйлчилгээнийхээ дагуу. найрлага, орцоороо өөр бигнүүрийг гоо сайхны бүтээгдэхүүнтэйгээ хослуулж хэрэглэх нь тун үр дүнтэй арга аж. Учир нь, бигнүүр тавьснаар нүүрний арьсанд үзүүлэх нөлөөг харгалзахгүй, гоо сайхны бутээгдэхүүн хэрэглэх нь утгагүй гэж гоо сайханчид үздэг юм билээ. Тухайлбал, нүүрий хэт тослогийг багасгаж, арьсны өнгөн давхарга дахь үхмэл эдийг гуужуулах үйлчилгээтэй зуун нас тын найрлага бүхий бүтээгдэхүүнийг цогцоор нь хэрэглэвэл илүү ач холбогдолтой. Нүүр цэвэрлэгч, бигнүүр, нарнаас хамгаалах тосноос эхлээд бүх зүйлийг нэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр сонго.

Гэхдээ зарим бүсгүйчүүд хоёроос гурван сарын дараа гоо
сайхны бүтээгдэхүүнээ солих шаардлагатай гэж үздэг. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл, тухайн улирлын байдлаас шалтгаалаад арьсны онцлог өөрчлөгддөг болохоор. Тиймээс өвлийн цагт чацарганатай тос тохирч байсан бол, зуны улиралд барагшуунтай нь илүү тохирох жишээтэй. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд хаана үйлдвэрлэсэн, хэдий хугацаанд хадгалагдсан эсэх нь тодорхойгуй бигнүүр хэрэглэхээс татгалзаж, аль болох гэрийн нөхцөлд хийхийг хичээх болж.
Өндөгний шар, цагаан болоод хүнсний исгэгч, цагаан цуу, цайны ханд, жимс жимсгэнээр хүртэл хийнэ. Мөн цагаан идээ ч хамгийн энгийн бигнүүр болдог. Харин хүнсний исгэгч, цагааи цуу зэрэг бигауүрийн найрлаганд оролцож байгаа зүйл нь арьсны нүх сүвийг томруулах, хэт хуурайшуулах нөлөө үзүүлдэг гэнэ шүү. Нэмж хэлэхэд, ямар ч төрлийн бигнүүрийг хугацаа хэтрүүлэн тавьж болохгүй аж. Манайхан л бол сон хойно Амралт чөлөөт цагаараа нүүрэндээ бигнүүр тавьдаг болохоор хүссэн үедээ арилгаж болно гэсэн байдлаар ханддаг.

Гэтэл энэ нь харамсаад ч барахгүй тохиолдолд хүргэж байсныг сануулья. Одоогоос хоёр жилийн өмнө Тэмүүжин Менч компанийн оёдолчин бүсгүй нүүрний шар үсийг хуулж, цайруулах үйлчилгээтэй бигнүүр хэрэглэх үедээ унтчихсанаас болоод хүн харахын эцэсгүй царайтай болж байжээ. 15 минутын дараа авах ёстой байсан бигнүүрийг цагийн дараа авснаас тэр. Гэтэл сүүлд нь өнөөх бигнүүрээ хуулж авах нь битгий хэл, нүүр нь хүрч боломгүй халуу шатаж улайсан. Түүгээр ч зогсохгүй, арьсны гадарга дээр битүү шарх туурч гурван хоног халуурч хэвтжээ. Энэ мэтчилэн хайхрамжгүй байдлаасаа болж амссан гашуун түүх багагүй байдгийг санахад гэмгүй.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button