Гоё болох гээд гоомой хандах гэж үү

Гэтэл янз бүрийн усний будаг үргэлж хэрэглэхээр үс гэмтэж, хуурайшихын дээр салаалж, хугардгийг бид мэдэхгүй биш.
Яахав, нэг удаа будахад л өнгө нь шууд ордог, үнэтэй үсний будаг авах боломж муутайдаа хямдхан, чанар муутай бүтээгдэхүүнийг зүглэдэг хүмүүс байж болох. Гэхдээ перкис буюу цайруулагч
бодис хэрэглэсний дараа үсний будаг өнгөөрөө ордог хэдий ч үсний эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Энэ талаар зарим хүмүүс мэддэггүй. Эсвэл нэг өнгийн будгаар ойр ойрхон будвал сайн ордог гэж ойлгоод байдаг. Харин энэ бүхний цаана усний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх үр дагавраас гадна ямархуу аюул нуугдаж байгааг эрхбиш гадарладаг баймаар.

Өнгөлөг гоё үстэй болох гээд самнах ч үсгүй болтлоо халзарсан тохиолдол сүүлийн жилүүдэд гарч байсан. Үс нь унаж, халзардаггүй юмаа гэхэд нүүр, хүзүү, биеэр яр шарх гэх мэт арьсны элдэв тууралт гарсан. Зөвхөн нэг удаагийн ийм эндэгдлээс болоод бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ч хуртэл таарч тохирохоо больдог. Будуулж байхад толгойны хуйх хорсч, загатнуулж байгааг нь мэдсээр байж энэ төрлийн бодистой зууралдсаар байгаа нь хэний буруу гэх вэ. Ашиг хөөсөн наймаачдын үгийн мэхэнд хууртаж хохирсон хүмүүс хэнд гомдох ёстой гэж.
Хэрэглэгч сонголтоо хэрхэн хийх нь өөрийнх нь дур болохоор шүүх, цагдаа болж гүйгээд ч ңэмэргүй. Чанар муутай, хятад үсний будагний хор маш хурц үнэртэйгээс гадна найруулж хутгахаар их хурдан өтгөрдөг гэнэ. Тийм болохоор үсэнд шингэх тогтоц муутай. Тэгээд ч будуулсаны дараа хэд дахин угаахаас нааш өнгө нь сэргэдэггүй шүү дээ. Иймэрхүү бүтээгдэхүүний тоонд Fara, Perpect, Majic, Prestech зэрэг будаг ордог гэсэн.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button