Суперманы амжилтын нууц


Бараг 70 жилийн турш шударга явдал, үнэний төлөө тэмцсээр ирсэн Суперман энэ зун кино ертөнцөд эргэн ирлээ.

Superman Returns театруудад гарч эхэлсэн эхний долоо хоногт 52.15 сая долларын орлого олж хамгийн их орлоготой 10 киноны жагсаалтыг тэргүүлээд байна. Киноны нээлтийн үеэр IMAX-ийн 76 театрт уг киног гаргасан бөгөөд 5 сая долларыг зөвхөн эдгээр театруудаас олжээ.

Исгэрэх сумнаас хурдан, илчит тэргэнээс хїчтэй, тэнгэрт тулсан байшингуудыг ганц үсрээд л давж чаддагт нь дэлхийн хамгийн амь бөхтэй баатрын амжилтын нууц оршиж байна. Түүний энэ тэсвэр хатуужил, эрэлхэг зориг нь комик ном, зурагт хуудас, ТВ-ийн сериал, кинонуудад мөнхөрч үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг татсаар иржээ.

1938 онд Joe Shuster, Jerry Siegel нар анхны адал явдалт комик номоо эхний хэвлэлтэд өгч байв. Ингээд 1939 онд Суперман нэртэй комикс худалдаанд гарч нэн даруй олны танил болсон юм. Суперманы хүмүүсийн сэтгэлийг татах увидас нь амь давчидсан хэцүү бэрхшээлтэй үед хэмжээлшгүй хүчтэй, цэцэн мэргэн ухаантай супер баатар гарч ирэн хүч ухаанаа хэрхэн чадварлаг ашиглаж байгааг үзүүлсэн уран зөгнөлд байгаа ажээ.

Энэ үeд кино үзэж байгаа хэн бүхэн тайвширдаг бөгөөд эндээс урам зориг олж авдаг гэж Америкийн комикс шүүмжлэгч Danny Fingeroth ярьжээ.

Дашрамд сонирхуулахад тус кино Оллоо Кино буланд маань байгаа билээ.

EOnline
Орчуулсан Michelle

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button