Бэлгийн сулрал

Та ингэж сэтгэлээр унахын оронд эмчид хандан хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө аван сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэй. Бэлгийн сулрал гэдэг нь танд цэвэршилт явагдаж байна гэсэн үг юм. Иймд та цэвэршилт явагдахаас өмнө энэ талаар тодорхой мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ба ийм тохиолдолд ямар арга хэмжээ авахыг мэддэг байх нь зүйтэй.
Олон шалтгаанаас болж бэлгийн сулрал илэрдэг.

Эр бэлгийн дааврын дутагдал
Ажлын ачаалал
Сэтгэл санааны байдал
Тогтмол бэлгийн харьцаанд орохгүй байх
Архаг өвчин
Нас ахих

Бэлгийн сулрал нь ихэвчлэн 50-иас дээш насныханд тохиолдох хэдий ч амьдрах хэв байдал, архаг өвчин, бэлгийн замын өвчин, бэлгийн замбараагүй харьцаа, стресс, хэт ачаалал зэргээс болж 50-иас доош насныханд илэрдэг.
Эр бэлгийн гормон багассанаар цэвэршилт явагддаг. Энэ үед танд доорхи шинж тэмдгүүд илэрнэ.

Бодисийн солилцоо өөрчлөгдөнө. Їүнд өөхлөг эдийн хэмжээ ихсэж, булчин багасна. Хүч суларна. Арьс хуурайшиж, яс хэврэг болно
Сэтгэл санаанд өөрчлөлт гарна. Нойргүйднэ. Ажлын бүтээмж муу, амархан ядарна. Юм тогтоох нь муудна. Бэлгийн дур муудаж, юманд анхаарал, идэвхигүй болно.
Зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт гарна. Даралт тогтворгүй болно. Толгой өвдөж, эргэнэ. Байнга хөлөрч, нүүр улайх, халуу оргих мэдрэмж өгнө. Хоолны боловсруулалт өөрчлөгдөнө.
Бэлэг эрхтэн, систем өөрчлөгдөнө. Шээс ойр ойрхон хүрнэ. Їр тогтоох чадвар буурна. Дур ханалт буурч, бэлгийн чалх суларна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрч эрч хүч сулраад, хөгширч байгаа мэт санагдвал эмчид хандаарай. Гэвч эдгээр нь бүгд илрэхгүй байж болох бөгөөд 2-3, түүнээс олон шинж илэрвэл сулрал эхэлж байна гэж ойлгож болно.

All about men
Орчуулсан Michelle

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button