*Ерөнхийлөгч Н.Энхбаяр бантангаа хэзээ дуусгах вэ?!*

Гэхдээ анхдагч зохиолчдын нэрийг өөрчлөхгүй гэж их л өгөөмөр зан гаргаж байгаа бололтой ганц нэг үг өгүүлбэрт хумсаа шүргүүлэх аяджээ. Гэхдээ энэ нь удаа ч үгүй өгөөмөр зан биш чадахгүйдээ бантсан бантан байсан нь илрэв.

Их Монгол 800 жилийн ой, Улс тунхагласны 85 жилийн ойн баяр наадмынхаа өмнө амжуулах гэж хэрэндээ л хөөрцөглөсөн. Их ч рекламдсан даа. Нэг л мундаг том ажил хийж байгаа мундаг хүмүүсийн гараас гарах агуу сайхан Төрийн дуулал хүлээж ард түмэн итгэж найдаж горьдож байв.

Гэвч энэ нь талаар болж хоцров. Шинэчилсэн төрийн дуулал нь олон нийтийн санаа бодолд төдий л хүрсэнгүй. Учир нь үг утгын хувьд тун тааруу болсон тухай хүн бүр ярьж байна. Бүр харамсаж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж өмнөхөөс нь дээрдүүлэх гээд Төрийн дууллаа долоон дордуулсан явдал нь харамсах байтугай хариуцлага тооцох асуудал билээ гэх ч хүн байна.

Шинэ төрийн дуулал

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Хатан зориг, бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Yндэс язгуур, хэл соёлоо

Yрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай


Гэсэн энэхүү шинэ хувилбарт наад захын алдаа мадаг их байгааг та ч гэсэн ажиглаж байгаа биз.
Ийм ч учраас ард олон энэхүү ажлыг анхлан санаачлагч ерөнхийлөгчийг хийсэн ажилдаа эзэн болж чаддаггүй, халтуурдагч хэмээн буруутгаж эхлээд байна.

Ерөнхийлөгчийнхөө бантан хутгасаны буянаар 800-н жилийн ой, баяр наадмаа монголчууд шинэчилсэн нэртэй утга агуулага муутай төрийн дуулалтай өнгөрөөлөө гэж болно.

*Ерөнхийлөгч Н.Энхбаяр бантагаа хэзээ дуусгах вэ?!* Арай ингээд нэг мөсөн гүрийгээд чимээгүйхэн өнгөрөөе гэж санаж байгаа юм биш биз. Нэгэнт л шинэчилж засая гэж санаж сэдэж эхлүүлсэн бол халтуурдалгүй сэтгэл гаргаж Монгол орноо утга агуулага төгс шинэ сайхан Төрийн дуулалтай болгох буйзаа гэж олон түмэн итгэн найдаж байна. Эс бол хуучнаар нь үлдээ. Үгүй бол Халуун элгэн нутаг дууг ч төрийн дуулал болгоё гэх мэт олон санал гарч байна.

Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал, Ам алдвал барьж болдоггүй агт алдавал барьж болдог, Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэх мэт Монгол ардын сайхан үгс байдаг даа!!!

Дахин дахин асуухад *ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР БАНТАНГАА ХЭЗЭЭ ДУУСГАХ ВЭ?*

/Бороо/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button