Дэлхийн зах зээл дээр улаан буудай хаданд гарав

Улаан буудайн үнэ ингэж огцом өсөхөд цаг уур ихээхэн нөлөөлсөн байна. Дэлхийн цаг агаар сүүлийн хэдэн жил дулаарч хурц нар шарах нь нэмэгдсэнээс газар тариалангийн аж ахуй нэгжүүд ургац алдаж эхэлжээ. Хэдийгээр техник технологи өндөр хөгжсөн ч гэлээ цаг уурын өмнө хүчин мөхөсдөх нь бий. Зарим улс оронд шинэ улаан буудайн хомсдол үүсэхэд хүргэсэн байна. Манай хөрш ОХУ-д гэхэд шинэ ургацын улаан буудайн үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 10 хувиар өсчээ. Зөвхөн экспортод гаргадаг дөрөвдүгээр зэрэглэлийнх нь өнгөрсөн долоо хоногт дотооддоо нэг тонн нь 2.6-2.8 мянган рубль байснаа энэ долоо хоногт 2.8-2.9 мянган рубль болж өссөн байна. Харин экспортод гаргах үнэ нь 143 ам доллар байснаа 145 ам доллар болж өслөө. Харахад бага мэт боловч улаан буудайн үнэ харьцангуй хөдөлгөөнгүй тогтмол байдаг гэнэ. Тэгэхээр ханш нь 3-5 ам доллараар өснө гэдэг гэнэтийн огцом өсөлтөд ордог байна.

Ийнхүү ОХУ-д улаан буудайн үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь мөн л цаг агаар. Тус улсын өмнөд нутгаар хэт халуун болж ургац алдахад хүрээд байгаа аж. Томоохон экспортлогч Францын улаан буудай өнгөрсөн долоо хоногт 144 ам доллар байснаа 162 ам доллар болжээ. Харин Укриан, Австралиас улаан буудайгаа экспортоор авдаг АНУ-д өнөөдрийн байдлаар шинэ ургацын улаан буудайн хомсдолд ороод байгаа гэнэ. АНУ-д улаан буудайн хомсдол үүсвэл дэлхийн зах зээл дээр цаашид ханщ нь улам өсөх магадлалтай байдаг юм байна. Хүн амын хүнсний гол хэрэглээг хангадаг улаан буудайн ханш сүүлийн үед гарч байгаагүйгээр нэмэгдвэл дэлхийн зах зээл дээр багагүй өрсөлдөөн үүсэх бололтой. Нефть, алт, зэсийн
үнэ дэлхиин зах дээл дээр өсч улс орнуудын эдийн засагт сайн гэхээсээ илүүтэй муугаар нөлөөлж байгаа. Дээрх эрдэс баялгийн ханш өсөх болсон шалтгаан нь үймээн самуун, дайн тулаанаас үүдэлтэй бол улаан буудайн ханш өсөхөд цаг агаар нөлөөлсөн байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар улаан буудайн үнийн өсөлт он дамжин үргэлжлэхгүй гэнэ. Учир нь цаг агаар таатай байгаад ургац сайн бол үнийн өсөлт хүссэн хүсээгүй эргээд буурна.

Харин нөөц нь нөхөгдөхгүй шавхагдаж буй эрдэс баялгийн ханш өснө үү гэхээс буурахгүй. Дэлхий дээр үймээн самуун, дайн тулаан, мөргөлдөөн үргэлжлээд байвал алт, зэс, нефтийн ханш улам л өсөх гэнэ. Тэгэхээр улаан буудайн үнийн өсөлт барьц алдаж, халаасаа тэмтэрээд байх хэмжээнд хүргэхгүй бололтой. Ингэж зарим улс орон ургац алдаж шинэ ургацын улаан буудайн хомедолд орж байхад манай орны хувьд харин ч таатай нааштай хандлага гарч байна. Нэг хэсэг бараг зогсонги байдалд ороод байсан газар тариалан сүүлийн жилүүдэд сэргэж улаан буудайн чанар сайжирсан байна. Энэ жилд л гэхэд нар хур нь тэгширч цаг агаар тааламжтай нөхцлийг
бүрдүүлсэн. Тариалалт хийсэн талбайн хэмжээ ч нэмэгдәж гарц сайн байгаа. Гэхдээ хойд хөрш ОХУ-д улаан буудайн үнэ нэмэгдәж байгаа нь тиим ч сайн зүйл биш гэж зарим эрдэмтэд дүгнэж байна. Үүний зэрэгцээ нэгэн таатай мэдээлэл байгаа нь томоохон биржүүд дээр нэг хэсэг ханш нь огцом унаад байсан алт, зэсийн ханш эргээд чамгүй өсч байгаа аж. Өнөөдрийн байдлаар зэс нэг тонн нь 8000 ам доллар давжээ.

Алтны ханш бага зэрэг унасан ч 650 ам долларт хэлбэлзэж байна. Цаашдаа алт, зэсийн ханш тогтвортой байгаад байвал гэнэтийн өсөлтийн татвараас олох төсвийн орлого нэмэгдэж нийгмийн халамжид зарцуулах хөрөнгө сайжирна гэсэн үг. Мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нөхөн сэргээлт хийх, үндэсний үйлдвэрлэлтэд оруулах хөрөнгө нэмэгдэх сайн тал бий. Ашигт малтмалын шинэ хууль гадаадынхан болон өөрийн орны эдийн засагтаа сайн нөлөө болохуйц хууль гарсан гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа. Сүүлийн үед хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах гэсэн санал, төсөл ихээр ирэх болсон. Тэгэхээр уул уурхайгаас олох орлого нэмэгдэх хандлага харагдаж байгаа. Ер нь эдийн заегийн хандлага манай улсад тун таатай боломжуудыг олгож байгаа гэнэ. Лондонгийн таваарын бирж дээр баррель нефтийн ханш 30 центээр буурч 75.60 доллар болжээ. Хэдийгээр үргэлж боломж байдаг гэж ярьдаг ч ийм сайхан цаг хугацааг алдалгүй ашиглаж боловсруулах үйлдвэр байгуулж зах зээлээ тэлэх хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байна.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button