Дайн долоо дахь өдрөө үргэлжилж байна

Э. Ольмерт Ливаны радикаль бүлэг Хезболла Израилийн хоёр цэргийг хул гайлахдаа Ирантай хуйвалдсан гэж үзэж байгаа аж. Өрнөдийн ажиглагчид Сирийг Хезболла-д асар их нөлөөтэй тул Дамаскийн дэмжлэггүйгээр дайн самуун дэгдээх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч дэлхийн хамтын нийгэмлэгийн сонирхлын үүднээс Ливаны одоогийн засгийн газрыг албан тушаалдаа үлдэхийг онцлон хэлсэн юм. Цагаан ордон Сири Ираныг Хезболла-г дэмжиж байгааг эрс буруутгаж Израилийг өөрсдийгөө хамгаалах бүрэн эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна. Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Кондолиза Райс Израилийг ганцаардуулахгүй гэж өмнө нь ч нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

НҮБ Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт Израилийн хоёр цэргийг хулгайлснаас хойш эрс хурцдаад байгаа Ливаны байдлыг зохицуулахын тулд төлөөлөгчөө тус бүс нутаг руу илгээж, дараа нь Израильд ажиллахыг үүрэг болгожээ. Харин Ливаны Ерөнхийлөгч Эмилль Лахуд түүний засгийн газар Хезболла -гийн лидерийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй хэмээн мэдэгдэж, Ливаныг чөлөөлөхөд зохих үүрэг гүйцэтгэсэн хүнийг хөсөр хаяхгүй гэсэн байна. Ливаны Ерөнхий сайд Фауд Синниора ВВС-д өгсөн ярилцлагадаа Израилийг Ливанд чөтгөрийн хаалга үүдийг нээлээ гэж ярилцлага өгчээ. Тэрбээр Хезболла -г Израилийн цэргийнхнийг суллахыг шаардан Израилийн үйлдэл нь харин ч Хезболла-г дэмжигчдийн тоог нэмж байгааг онцлон хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хоёр цэргийг нь олзолсны төлөө Израиль Хезболла-гийн эсрэг авсан арга хэмжээ нь хэдийнэ 250 гаруй энгийн иргэний аминд хүрч тэдний дунд 15 орчим израиль хүн өртжээ.

Гадаадын иргэд Ливанаас гарч эхэллээ

Өнгөрсөн хоногт Франц, Итали Улс Кипр мөрнөөр 1600 гаруй европчуудыг Ливаны нутаг дэвсгэрээс гаргасан бол Британийн усан флотынхон 12 мянга гаруй өөрийн болон давхар иргэншилтэй иргэдээ татаж эхэлсэн байна. ОХУ Израилиас иргэдийнхээ амьдарч байгаа дүүргийг бөмбөгдөхгүй байхыг хүсч иргэдээ гаргах талаар яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.

Төрийн департамент иргэдээсээ мөнгө төлөхийг шаарджээ

CNN-ээр Атланта хотын иргэн Майя Нессули Бейрутад байгаа гэр бүл нь Ливанаас нутаг руугаа явбал Кипр хүртэл нисдэг тэргээр зөвхөн 3000 доллар төлсний дараа хүргэж Кипрт очсоны дараа ч Америк руу явахын тулд хувийн онгоцоор өндөр үнэ төлж зорчихыг манай засгийн газар шаардсан гэж ярьсан нь америкчуудыг эрх баригчдаа буруутгахад хүрээд байна.

Эл явдлаас болж Конгрессийн гишүүн Нэнси Пелоси АНУ-ын Еранхийлөгчид хандан Ливанаас дүрвэн гарч байгаа иргэдээсээ мөнгө нэхэхийг зогсоохыг шаардлаа. Ливанд 25 мянга орчим Америкийн болон давхар иргэншилтэй хүмүүс амьдардаг бөгөөд Төрийн департаментад энэ талаар төсөвлөгдсөн хөрөнгө байхгүй гэж Цагаан ордны төлөөлөгч Маккормак тайлбарласан байна. Гэсэн ч Конгрессийн гишүүд иргэдээ дайны хөлд орхиж болохгүй гэдэг байр суурь дээр хатуу зогсож ямар нэг арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсаар байгаа юм.

(Өнөөдрийн монгол 135/305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button