Иракт манай дайчин халдлагад өртлөө

Манай дайчдын алба хааж байгаа Эко баазад сүүлийн үед байдал түгшүүртэй, ойр ойрхон миномёт, катюшагийн халдлага болсон талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл саяхан манай цэргүүдийн харуулын байрнaас 500 метрийн зайд их бууны сум тусчээ. Түүний долгионд манай нэг дайчин өртсөн боловч азаар бэртэж гэмтээгүй байна. Харин халдлага гарах үед харуулд гарч байсан Украины хоёр офицер их бууны суманд өртөж хүнд шархаджээ. Мөн Польшийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тус бааз дахь цэргүүдээ эргээд буцах үед хамгаалалтын нисэх онгоцных нь сэнс нь салж унасан байна. Энэ явдал санаатай хорлон сүйтгэх үйл ажиллагаа байсан эсэхийг холбогдох хүмүүс шалгаж байгаа аж. Хэдийгээр Иракт байдал түгшүүртэй ойр ойрхон халдлага болж буй ч манай дайчид сэтгэл зүйн хувьд хэвийн, албаа сайн хааж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button