Хүй нэгдлийн үеийг харуулсан реалити шоу

Өөрсдөө хоол хүнсээ олж идэх даалгавартай учир 12 оролцогч Онон голын хясаа шарж, ургамлын үндэс түүж хоолложээ. Дэлхийн хэмжээнд Их Британийн, Оросын, Америкийн гэсэн реалити шоуны гурван өөр туршлага байдаг. Тус студи Оросын туршлагаар Амьдрал өөрөө сак нэртэй шоугаа зохион байгуулсан байна. Залуучуудын бэлэнчлэх сэтгэлгээ, аль болох амархан аргаар амьдрах гэсэн ойлголтыг эрс эвдэх зорилгоор хөдөө хээр газар болжээ.
Залуусын амьдрах чадвар хэтэрхий доройтож, иргэншил хотжил их байгаа өнөө үед байгалийн гаралтай зүйлээр хооллох тэртээх хүй нэгдлийн үеийн амьдралыг санагдуулна гэнэ. Шоу энэ сарын 24-нөөс МОНТ-ээр гарч эхэлнэ. Сүүлийн шатанд хоёр оролцогч үлдээд байгаа бөгөөд ялагч нь спорт загварын суудлын автомашин хожно. Томоохон төслийн хэмжээнд зохиогдож байгаа энэ ажил гурван хэсэгтэй.
Амьдрал өөрөө сак шоуны хоёрдугаар хэсэг Архангай аймгийн Чулуут суманд болно. Гуравдугаар хэсэг Цэрэг эрс нэртэйгээр есдүгээр сард зохиогдоно. Батлан хамгаалах газартай хамтран явуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button