Засгийн газрын шийдвэрийг залруулснаар хаврын чуулган завсарлав

-Өнөөдөр манай гишүүд ямар сайхан зантай байна аа.

-Та завсарлуулна гэсэн биз дээ.
УИХ-ын дарга, эрхэм гишүүн хоёрын дунд өчигдөр өглөө чуулганы танхимд ийм яриа өрнөсөн юм. Эрхэм спикерийн гайхах нь ч аргагүй, эл өдөр хэлэлцсэн бараг бүхий л асуудалд гишүүд хэлэлц­сэн юм шиг л 100 хувь дэмжээд байлаа. Асуулт тавьж, элдвийг шалгааж цаг алдах сонирхолтой хүн тэдэн дунд лав алга аа. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүл­гээр нь шууд л баталж орхилоо. Би наад асуудлыг чинь урьд нь оруулж ирж байсан. Гэтэл та нар түүнийг нь холион бантан болгочихоод одоо яриад сууж байдаг гэж Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг гомдоллоход Ямар ч асуудал улс төрийн бодлого, УИХ-ын дэмжлэгтэйгээр явдаг юм, Гүндалай. Yүнийг цааш цаашдаа анхаарах хэрэгтэй хэмээн Ц.Нямдорж дарга сануулав.
Харин Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед С.Ламбаа, Л.Гансүх, Р.Гончигдорж тэргүүтэй Ардчилсан намын гишүүд Хүүхэд, гэр бүлд олгох мөнгийг аль хэдийнэ өгөөд эхэлчихсэн. Сангийн сайд манай намын зөвлөлд ирүүлсэн бичигтээ нөхцөлт мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 1-нээс өгч эхлэхэд татгалзах зүйлгүй гэсэн. Гэ­тэл та нар яагаад энэ тэтгэмжийг аравдугаар cap хүртэл хойшлуулаад байгаа юм бэ гэсэн шаардлагыг УИХ-д тавилаа. Олонхийн саналаар cap бүр 26500 төгрөг олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг долдугаар сараас өгч эхлэхээр тогтлоо. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эхний хэлэлцүүлгээр нь шууд дэмжиж, баталж орхилоо.

Санхүүгийн зохицуулах хорооны шинэ даргын амь насыг хамгаалах ёстой


Ийм саналыг цөөнгүй гишүүн гаргаж байлаа. УИХ өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны шинэ даргаараа Д.Баярсайханыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Санхүүгийн зохицуулах хороо­ны даргын амь насыг хөнөөх болсон шалтгааныг судалж үзсэн үү хэмээн нэр дэвшигчээс Л.Гансүх гишүүн асуув. Судалсан. Санхүү­гийн зохицуулах хорооны вэб сайтаар орж, хэчнээн хадгаламж зээлийн хоршоод бүртгүүлсэн, ер нь ажил байдлынх нь талаар тодорхой мэдээллийг авсан гэж Д.Баярсайхан хариулна лээ. Залуу сайхан хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд бид гаргадаг, дараа нь түүнийгээ янз бүрээр хэлж дарамталсаар хүсэл зоригийг нь мохоодог. Ийм явдал энэ залууд бүү давтагдаасай гэж эрхэм гишүүн Р.Гончигдорж захих сануулахын завсар өгүүлэв. Чамайг УИХ 100 хувийн саналаар дэмжлээ. Энэ бол том итгэл найдвар шүү. Сайн ажиллаарай хэмээн УИХ-ын дарга шинэ даргад ажлын амжилт хүслээ.

Монголын дипломат апба дампуурсан гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрлөө


Гурван улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайдуудыг батламжлах асуудлыг ярьж эхлэх үед танхимд шуугиан дэгдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газар яагаад гуравхан хүнийг оруулж ирж байгаа юм бэ. Бусад оронд суух Элчингүүд хаачсан бэ. Монголын дипломат алба дампуурсан гэдгийг энэ томилгоондоо харгалзаж үзсэн үү. Улсын нэр, хүндийг гутаадаг явдал давтагдсаар байх уу. МАХН-ынхан ахиад л Судалгааны төвийн захирлаа оруулаад ирлээ. Наад хүн чинь мэргэжлийн бус хүн биз дээ гэж З.Энхболд гишүүн асуух сануулах зэрэгцэн суулаа.
Бүгд найрамдах ардчилсан Лаос Улсад Т.Батбаатар, Японд Р.Жигжид, Унгарт О.Эрдэнэчимэгийг тус тус Элчин сайдаар суулгахаар Ерөнхийлөгчийн Там­гын газраас УИХ-д танилцуулахад Батж.Батбаяр гишүүн Унгарт суух Элчин л сонин санагдаад байна. Нам хүчиндээ үнэнчээр зүтгэсэн гэсэн шалгуураар энэ албанд томилдог юм уу, хаашаа юм. Нөгөө хоёр нь мэргэжлийн хүмүүс, гэтэл Унгарт мэргэжлийн бус хүнийг томилдог нь ямар учиртай юм. Унгар тийм ач холбогдол багатай орон юм уу. Та нар ер нь болиоч, шагнал маягаар албан тушаал олгодгоо болимоор юм. Нэр дэвшиж байгаа хүмүүс нь ч бодмоор юм гэлээ.
Монголын дипломат алба дам­пуурсан, ичиж үхмээр зүйл олон бий гэсэн дүгнэлтийг УИХ-ын даргаас нь эхлээд бүхий л гишүүд давтан хэлж байлаа. Зөвхөн МАХН-ынханд үйлчилдэг Элчин сайдууд зарим оронд байдаг, эх орноосоо очсон зочдыг намын харьяаллаар нь ялга­варладаг тухай яриа чуулганы тан­химд эл өдөр дэгдэв. Ийн хэлэлцсэний эцэст О.Эрдэнэчимэгийг 90, Т.Батбаатарыг 98, Р.Жигжидийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Шинээр гэрлэгсэд энэ оноос эхлэн хамт амьдарсан байх ёстой


Хууль тайлбарлах эрх ганцхан Улсын дээд шүүхэд л байдаг юм. Гэтэл Ерөнхий сайд нь өөрөө хуулиа буруу тайлбарлаад хууль зөрчөөд явж байх гэж гэснээр эрхэм гишүүд Ерөнхий сайдыг хуралдааны танхимдаа дуудаж ирүүлэв. Анхнаасаа иргэдэд буруу ойлголт, буруу мэдээлэл өгчихвөл нийгэмд сөрөг үр дагавар гарна. Шинэ гэр бүл, хүүхдэд олгох мөнгөний талаар тодорхой мэдээлэл өгөөч гэж УИХ-ын дарга Ерөнхий сайд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хоёроос хүсэв. Ард иргэдийн дунд нэлээд бухимдал үүсч, чирэгдэл, дараалал учирч байгаа. Зарим газар иргэдийг наймдугаар сараас нааш хүлээж авах боломжгүй гэсэн зар гаргасан байна. Шинэ гэр бүл гэдэг нь анх удаа гэрлэгсдийг хэлж байгаа юм. 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэрлэлтээ батлуулсан хосуудад мөнгө олгож байгаа гэсэн Ерөнхий сайд М.Энхболдын тайлбарыг сонсоод УИХ-ын дарга Хууль биелүүлсэн нь хохирдог, хугацаа хоцорсон нь завшдаг явдал байж таарахгүй. Наад хуулийнхаа заалтыг сайн уншаад үзээч. Угаасаа энэ хуулинд 2006 оны нэгдүгээр сарын 1-ңээс хойш гэрлэж, батлуулсан бол гэж заасан байгаа. Олон жилийн өмнөөс хамт амьдарч байгаад гэрлэлтээ энэ жил батлуулсан хүмүүст мөнгө олгохгүй. Ямар ч тайлбар байхгүй. Хуулиа л дагана. Жагсвал ч жагсаг. Хууль завхруулсан байвал та нартай хариуцлага тооцно шүү гэлээ. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталснаар хаврын чуулган өндөрлөсөн юм. УИХ тав дахь удаагийн эл чуулганаараа 27 хууль тогтоомж батлан гаргаснаас 13 нь бие даасан хууль байсан болохыг УИХ-ын дарга тайлагнав.
үАрдын эрх сонин 138 /416/

З.Бадмаараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button