Ц.ЭЛБЭГДОРЖ Yлдсэн нь МАХН-ын асуудал

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуусан дараах асуултад хариулт өглөө.

-Энэ Засгийн газартай хариуцлага тооцох шалтгаан юу вэ?


-Yндэсний эв нэгдлийн Зас­гийн газрыг байгуулсан тэр үеэс л хол явахгүй гэдгийг нь ярьж эхэлсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараар багаа бүрдүүлж, сайдын албан тушаалыг наймааны журмаар олгож байгааг бүгд хэлж, ярьж сануулж байсныг бүгд мэднэ. Тэр үед хэлж байсны адилаар энэ Засгийн газар нэг баг болж ажиллаж чадахгүй байна. Уг нь ийм тохиолдолд өөрсдөө огцрох ёстой байсан.
-Ардчилсан намын Гүйцэт­гэх зөвлөлийн шийдвэрийг MAXH хэрхэн хүлээж авах бол? -Энэ шийдвэр МАХН-ын эд, хөрөнгө, албан тушаал, ашиг сонирхлоор холбогдсон бүлэглэлүүдийн дотоод зөрчлөөс үүдэлтэй. Энэ бүхэн нь өнөөдрийн төр, засгийн тэргүүнд байгаа хүмүүсээр дамжин төрд халдварлаж, олон нийтийг цочроосон аймшигтай аллага гарахад хүргэлээ. Иймд бид МАХН дотроо үүнийгээ яриач, шийдвэрлээч гэдэг санааг гаргаж өгч байгаа юм.

-Дараагийн Засгийн газарт илүү сайн хүн гарч ирнэ гэхэд бүгд л эргэлзэж байгаа шүү дээ?


-Тэгвэл энэ Засгийн газрын гишүүд шиг муу хүмүүс алга гэж хэлэх байна. Ажлаа хийж чадахгүй, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргадаг ийм хүмүүсийн оронд хэнийг гаргаж, илүү сайн гүйцэтгэх засаглалыг хэрхэн гаргаж ирэх вэ гэдгээ МАХН бодох ёстой. Манай намын зүгээс ширээн дээр гаргаж тавилаа. Yлдсэн нь МАХН-ын асуудал.

-Хэрэв шинэ Засгийн газар байгуулахаар болсон тохиолдолд танайхаас хүн орохгүй гэж ойлгож болох уу?


-Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан тогтоолоор Ардчилсан нам цаашид сөрөг хүчний байр сууриа тууштай үргэлжлүүлнэ гэж тодор­хой шийдсэн. Харин МАХН-аас манай намын гишүүдийг дараа­гийн Засгийн газарт сайд болох зорилгоор энэ алхмыг зохион байгуулж байна гэсэн мэдээллийг албаар тараах болсон. Тэд биднийг дотроос маань хагалан бутаргах санаа агуулж байгаа бололтой. Одоо бүр өөр хоорондоо ч нээлттэй ярьж чадахгүйд хүрээд байна. Yүнийг бид одоо цэгцлэх цаг болсон.
-Танай намын эл алхамыг МАХН-ын зарим нэг гишүүдийн захиалга гэх яриа гарч байна?
-МАХН-ын гишүүдийн хүсэлт гэдгийг олон хүн мэднэ.

Ардын эрх сонин 138 /416/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button