НҮБ төдийгүй хэн ч биднийг хамгаалж чадахгүй

Yүнийг Солонгосын хойгийн хямрал улам даамжрах аюултай явдал хэмээн дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. НҮБ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Ийм нөхцөлд БНАСАУ байр сууриа илэрхийлсэнгүй гэж нэлээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Харин тун саяхан БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргасан нь дэлхийн олон нийтмйн анхаарлыг их татаж байгаа тул мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.

Өнөөдөр Солонгосын хойгт АНУ-ын Солонгосын эсрэг дайсагнасан балмад бодлого, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хариуцлагагүй байдлаас болж манай үндэстний бие даасан эрх, аюулгүй байдал ноцтой гишгэгдэх нэн аюултай байдал бий болоод байна. АНУ саяхан өөрийгөө хамгаалахад чиглэсэн ээлжит цэргийн сургуулийн нэг хэлбэр болох манай армийн харвасан пуужингийн асуудлын талаар нэг дуугаар хариулах хэрэгтэй гэсэн уриан дор НҮБ-д хэлэлцүүлсний эцэст долдугаар сарын 15-ны өдөр манай өөрийгөө хамгаалах эрхийг эдлэхэд саад болох НҮБ-ын АЗ-ийн шийдвэр гэгчийг гаргуулсан юм.

АНУ-ын санаачлагатайгаар үйлдсэн энэ удаагийн шийдвэр бол бидний өөрийгөө хамгаалах эрхэнд орж буй пуужин харвах асуудлыг олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн урвуулан гуйвуулж, биднээс зэвсэг хураалган биднийг боомилоход олон оронд арга хэмжээ авахыг уриалсан юм. Ингэснээр Солонгос, АНУ хоёр орны хоорондын асуудлыг Солонгос НҮБ-ын асуудал болгон хувиргаж, биднийг эсэргүүцэх олон улсын эвсэлийг бий болгох гэж байна.

Үүнээс болж манай орны нэр төр, бие даасан эрх ноцтой зөрчигдөж, байдал туйлын хурцдаж, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван аюулгүй байдал хүндрэхэд хүрсэн юм. Олон улсын хуульд харшлаагүй пуужин харвасан явдлыг алдаа гэж тодотгон НҮБ-д хэлэлцүүлсэн явдал буруу бөгөөд дээрмийн хэрэг мөн.

Энэ удаа АНУ бидний эсрэг цэргийн үйл ажиллагааг зүй ёс болгох НҮБ-ын дүрмийн долдугаар бүлгийг ашиглах гэсэн явдал бол уг шийдвэр Солонгосын хоёр дахь дайныг дэгдээх гэсэн оршил болно гэдгийг харуулж байна.

АНУ болон Японы харваж буй пуужингийн асуудал бол хууль ёсны болж, биднийг өөрийгөө хамгаалах гэж пуужин харвах сургууль нь хууль бус гэдэг нь дээрмийн номлол мөн. АНУ-ын зөвшөөрлийг л авбал пуужин харвах, цөмийн туршилт хийх нь хамаагүй болж, НҮБ-д хэлэлцүүлэгдэхгүй явдал өнөөгийн бодит байдал юм.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг уулзалт яриагаар энх тайвнаар шийдвэрлэх гэсэн бидний үнэн сэтгэл, хүчин чармайлтыг ханатал ашигласны эцэст АНУ өнөөдөр биднийг зургаан талын хэлэлцээний ширээнд суувал цохилт өгөхгүй, суухгүй бол цохилт өгнө хэмээн сүрдүүлж байгаа явдал нь юугаар ч зөвтгөх аргагүй чалчаа үг байна. Ширэнгэ ойн хууль давамгайлж буй өнөөгийн ертөнцөд зөвхөн хүчээр л үнэн шударгыг хамгаалж чадна. НҮБ төдийгүй хэн ч биднийг хамгаалж чадахгүй. Өнгөрсөн түүх, өнөөгийн бодит байдал өөрийн хүчирхэг хүчтэй байж үндэстний нэр төр, улс орныхоо бие даасан байдал, тусгаар тогтнолыг хамгаалж чадна гэдгийг харуулж байна. Дэ1лхийн ертөнц өөрчлөгдлөө гээд бидний зарчим ч өөрчлөгдөх байх аа гэж иайдах юм бол тэр нь хоосон мөрөөдөл болно.
Бид түрүүнд манай армийн өөрийгөө хамгаалахд чиглэсэн пуужин харвах сургуулийг гүтгэн даралт үзүүлэх гэвэл улам хүчтэй физикийн үйл ажиллагааны арга хэмжээ авах болно гэсэн баяр суурийг илэрхийлсэн билээ.

Солонгосын хойгт бий болсон ноцтой байдалтай холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яам даалгавраар дараахи зүйлийг мэдэгдэж байна.

Нэгд, БНАСАУ АНУ-ын Солонгосын эсрэг дайсагнасан бодлогын бүтээгдэхүүн нь болсон НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг эрс шийдвэртэй буруушаан бүх талаар няцааж байна, мөн үүнд өчүүхэн ч захирагдахгүй болно.

Хоёрдугаарт, манай БНУ, АНУ-ын туйлын дайсагнасан бодлогын уршгаас болж нэн хурц байдал ойртоод байгаа нөхцөлд бүх хэрэгсэл, аргыг дайчлан өөрийгөө хамгаалах чанартай дайныг хазаарлан зогсоох хүчийг бүх талаар бэхжүүлнэ.

Бид ялалтын сэлэм болох цэрэг тэргүүлэх бодлогын дор манай ард түмний сонгосон үзэл санаа, байгууллыг манай маягаар бат хамгаалах болно.
Чүче 95
2006 оны долдугаар сарын 16-ны өдөр
Пхеньян хот
(Өнөөдрийн монгол 136/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button