Монголын талаар гадны хэвлэлд

Чингис хаан. Энэ хүний нэрээр нэрлэсэн гудамж, сургууль, архи төдийгүй шинээр төрж буй олон хүүхдүүд байна.
Хоёр тивийг дамнан айдас төрүүлсэн 800 жилийн тэртээгээс, өнөөдөр Монголчууд агуу их байлдан дагуулагчаа хундэтгэх, шүтэн бишрэх нь шинэ төвшинд хүрчээ. Монголын нийслэл дэх онгоцны буудал тэр хүний нэрээр нэрлэгдэж байна.
Монголын нийслэлийн төв талбайд барилгын ажилчид 24 цагаар ажиллаж 5 сая долларын өртөг бүхий хөшөөг их хаан болон түүний хөвгүүдэд зориулан босгохоор шамдана.
Тэр ч бүү хэл Улаанбаатар хэмээх коммунизмын цуурай болсон нийслэл хотынхоо нэрийг Чингис хот хэмээн нэрлэх гэсэн санал ч байгаа ажээ.

Саяхан баяр хөөрийн манлай болсон наадам хэмээх жил бурийн уламжлалт баяраа эхэлсэн бөгөөд энэ нь үндэсний байлдааны урлаг болох морьдын уралдаан, нум сум, бөхийн тэмцээн, мөн хавтгай архидалт явагддаг байна.

Энэ жилийн наадам нэгэн онцгой уйл явдалтай давхцаж байгаа юм байна. 1206 онд өөр хоорондийн ургэлжийн байлдаант овог аймгууд нь Чинггис хаан хэмээх баатар эрийн дор нэгдэн улмаар их эзэнт улсыг бий болгосон аж.

Засгийн газрын тооцоолсоноор 2.8 сая хунтэй энэ улсад энэ жил 500,000 мянган жуулчид зочилох аж. Засгийн газраас дэмжигдсэн сурталчилгааны арга хэмжээнд баярлахаас яах вэ.
Баяраа тохиолдуулан хуулийн байгууллагууд 1,590 хоригдлуудад өршөөл үзүүлэн сулалсан байна. Улаанбаатар хотын захиргаанаас 285 архаг архичдыг архины эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд улсынх нь ерөнхийлөгч найрла, гэхдээ архи битгий хэтрүүлээрэй гэжээ.

Ерөнхийлэгч Энхбаяр ТВ -ээр уг хэлэхдээ төрийнхөө дууллыг хамтдаа дуулж архийг тааруулж ууцгаая хэмээн уриалав. Чингис хааны баярыг тэмдэглэж буй нь энэ улс 1990 онд эцэс болсон Зөвлөлтийн нөлөөний 70 жилээс хойш ямар их өөрчлөгдсөнийг баталж байна.
Коммунизмийн уед Чингисийн нэр, алдар хундийг дурсахыг хориглож феодалийн дарангуйлагч, үндэсний үзлийн бэлгэ тэмдэг гэж үзэн түүний үр удам гэгдсэн олон Монгол сурвалжит хүмүүсийг алж устгасан байна.
Ардчилал оршин тогтнож буйн нэг илрэл бол Чингис хааны хөшөө босгож буй талбайн эсрэг талд уламжлалт гэр барьж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид юм.
Эсэргүүцлийн хөдөлгөөний шаардлага нь найр наадамд зориулж буй 16 сая долларыг ядуурлыг бууруулахад зориулахад зарцуулах ёстой гэж үзэж буй аж.

Чингис хаанийг дэлхийн бусад хэсэгт хоцрогдсон будүүлэг дайнч хэмээн уздэг бол Монголчуудын хувьд тэр хүн хууль, захиргаа, соёл иргэншлийн төлөөлөл төдийгүй Ази, Төв европыг хамруулсан их гүрнийг байгуулсан хүн юм. Энэ хүн нь Монгол хэмээх Орос Хятад 2 их гүрний дунд хавчуулагдсан, аль алинд нь хэзээ нэгэн цагт залгиулах вий хэмээн эмээх энэ үндэстний гол бахархал ялгарах онцлог юм.
Дэлхийн Чингис Хааны Академи хэмээх хувийн байгууллага нь Чингис хааны нэрийг арай өөр хэлбэрээр бичдэг бөгөөд Буддийн шашнаас өмнөх бөө мөргөлийн үзлийг дууддаг аж. Монголчууд энэ ёс заншлыг эргэн сэргээх юм бол Монгол улс ивээлийг хуртэж, баян чинээлэг болно гэж тус академийн ёрөнхийлөгч, Чинггис хааний 30 дах уеийнн удам хэмээх Даваанаям ярьж байна.

Монголын өмнөд хилийн дагуух өвөр Монголыг эрхшээлдээ байлгадаг Хятад улсын хүчирхэг эдийн засгийн хөгжил нь Монголын үндэсний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгуй Чингис хааныг өөрийн хүнээ гэж үздэг аж. Батлагдаагуй нэгэн онолоор Чингис хааны булшийг өөрийн нутагт байгаа гэж үздэг бөгөөд өвөр Монголд Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэхээр жуулчдыг татах сурталчилгаа явуулж байна.

Саяханы жилүүдэд ДНК шинжилгээ хийдэг Британий нэгэн компаниас гаргаж буй онолоор олон Кокац (цагаан арьст хүмүүс) эрчүүд Чингис хааны генийг хадгалдаг бөгөөд Чингис хаан бусад улс гурнийг эзлээд эрчуудйиг нь хядаж эмс хүүхнүүдийг нь жирэмсэн болгодог байсантай холбоотой гэж үзжээ. Д.Энхтайван нь Чинггис Хаан Менежмент Холбоо гэсэн хувийн байгууллагын ёрөнхийлөгч, мөн улсын их хурлын гишүүн байсан хун юм. Энэ байгууллага нь Чингис хааны судалгааг дэмжин сурталчилдаг бөгөөд энэ хүн Оросууд нийслэлээ Петр хаанаараа, Америкчууд Жорж Вашингтоноороо нэрлэсэн шиг бид Улаанбаатар хотыг Чингис хот болгох хэрэгтэй гэж санаа гаргажээ. Гэхдээ Чингис нэрийг буруугаар ашиглах асуудлыг зохицуулж Чингис нэрийг хэрэглэх хуультай байх нь зүйтэй гэж үзсэн байна.

/Вашингтон Пост
July 11, 2006/

/Борхүү/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button