Итгэлээр минь тоглосоноос болж баларч сүйрлээ

Хадгаламж зээлийн хоршоог шалгаж буй мөрдөн байцаах хэлтсийн дарга дәд хурандаа Ц.Эрдэнэбат хоршоодын хохирогчдыг ээлжлэн хүлээж авч уулзаж байгаа билээ. Бүтээн байгуулалт хадгаламж зээлийн хоршооны харилцагчдыг өчигдөр тэрбээр хүлээн авч уулзсан юм. Тэд уулзах хүсэлтийг байнга тавьсаар байсан боловч хойшлуулсаар байсан гэнэ. Харин хоршооны хохирогч жирэмсэн эмэгтэй өлсголөн зарлаж эмнэлэгт хүргэгдсэнээс болсон уу цаг авч чадсан гэж ярьж байлаа. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах түр хороог тэд байгуулаад байгаа бөгөөд хорооны гишүүд тэргүүтэй хорь орчим хүн дэд хурандаа Ц.Эрдэнэбаярын өрөөнд цугларсан байлаа. Гишүүд хоршооны мөрдөн байцаалтын талаар асууж дэд хурандаа хариулж байлаа. Ингээд тэдний яриаг ямар ч хачиргүйгээр сийрүүлэв.

-Хоршооны мөрдөн шалгах ажил ямар хэмжээнд явж байгаа вэ?
-Мөрдөн байцаах ажил ерөнхийдөө 60-70 хувь хийгдсэн. Хохирлыг барагдуулахын тулд одоо хөрөнгийг битүүмжилж байна.

-Бид их хэмжээний мөнгөө алдсан хүмүүс. Тэгэхээр тэнд ямар нэг хөрөнгө байгаа тохиолдолд бид өөрсдөө хурааж авч битүүмжилж болох уу?
-Үгүй, тэгж болохгүй. Хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй.
-Орон сууцаа барьцаалаад алдсан орох оронгүй байгаа нь хоршооны байранд амьдарч болох
уу?
-Битүүмжилсэн байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй байхад ингэж болохгүй.

-Тэгвэл битүүмжилсэн хөрөнгийн хэмжээг хэлээд өгч болох уу ?
-Энэ бол мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор хэлэх боломжгүй.

-Нэг тэрбум хоёр сая төгрөг бэлнээр, 10 машин хурааж битүүмжилсэн гэж байсан. Ядаж үүн дээр нэмэгдэж байна гэдгийг хэлж өгөөч? Үл хөдлөх хөрөнгийн нэр болон байрлал нь хаана юм бол?
-Үүнийг нарийн хэлэх боломжгүй. Зөвхөн зарим нэг обьектыг нэрлэхэд хохирогчид нь хоорондоо алалцаж булаацалдаад бөөн юм болж байгаа нь танайх биш л дээ өөр хоршоонд гарсан байхгүй юу.

-Одоо битүүмжилсэн гээд байгаа хөрөнгө бол бидний хохирлын аравны нэгт нь ч хүрэхгүй байна шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад нэмэгдээд ядаж 50 хувийн хохирлыг барагдуулах болов уу? Сонсвол сэтгэл санаа арай дээр болох гээд байна.
-Би энд багцаа тоо хэлж болохгүй. Тиймээс битүүмжилсэн хөрөнгө, обьектод үнэлгээ тогтооно. Комисс гарч үнийг нягтална. Бараг нэг ч төгрөгийн зөрөөгүй болохоос нааш хэлж чадахгүй. Хохирлыг барагдуулах боломжтой гээд хэлчихдэг, дараа нь болохоо байвал яах вэ,тийм биз дээ. Ямар ч байсан хохирлыг барагдуулах гээд л шалгаж байна.

-Энхтөр Баттөр хоёр юу гэж мэдүүлэг өгдөг вэ? Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны Ж.Мэндбаяр намайг суллаад л өгвөл хохирлыг ь барагдуулна гэдэг шиг сайхан юм ярих юм уу, эсвэл бүх мөнгө үрчихсэн гэх юм УУ?
-Би Энхтөрийг дуурайж ярьж чадахгүй. Гэхдээ удирдлагууд нь олдохгүй байгаа хоршооны хажууд танайх гайтүй. Сэжигтэн гадаадад гараад явчихсан олдохгүй байгаа үеийг бодвол дээр байгаа биз дээ.

-Харилцагчдынхаа хичнээн төгрөгийг нь үрсэн, үлдсэн нь хэд гэдгийг хамгийн багцаатай хэлж чадах хүн бол захирал. Тэгэхээр түүнтэй биднийг уулзуулж болох уу?
-Энэ талаар ярилцаж байгаад уулзуулья. Цөөн хүнийг харуул хамгаалалттайгаар оруулна. Та нар ярилцаж байгаад асуух зүйлээ цэгцэлж бэлдээд байж байхгүй юу.

-Тэр Туяа гэж хүүхнийг баривчилсан уу? Тэр хоршоонд нэлээд үүрэгтэй байсан юм. Тэгээд Шинэ санаа төвийг байгуулж баахан хүний мөнгийг авч залилангийн хэрэгт шалгуулж байсан гэсэн биз дээ?
-Түүнийг шалгаж байгаа.

-Саяхан гадаадаас 500 сая ам.доллар орж ирсэн гэсэн. Манай хоршооных мөн юм болов уу.
-Баттай эх сурвалжаар авсан мэдээллээр нэлээд хэдэн хадгаламж эзэмшигч мөнгөө авсан гэнэ. Танил талтай хэн нэг нь дээгүүр яваад хохирлоо гаргуулж аваад байгаа юм биш үү?
-Бид хадгаламж зээлийн хоршоог шалгаж эхлэхдээ хамгийн түрүүнд хийсэн ажил бол хоршоотой холбоотой асуудлаар иргэний журмаар шийдвэрлэхгүй байхыг бүх шүүхэд анхааруулсан байгаа. Тиймээс уг бичгийг явуулсан зургадугаар сарын 22-ноос хойш аль ч шүүхээр энә талын шийдбэр гаргахгүй байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу гурав, дөрөвдүгээр сард заргалдаж байгаад хохирлоо гаргуулж авсан тохиолдол байгаа юм билээ.

-Гадаадын байгууллагатай 93 удаа харьцсан байна гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?
-Боломжгүй. Хаашаа яаж харьцсан байгааг шалгах ажлаа бид өөрсдөө хийнэ.
Дэд хурандаа Ц.Эрдэнэбат 11.30 цагаас ЦЕГ-т очих ёстой тул ингээд өндөрлөе гэснээр тэдний энэ удаагийн уулзалт дууссан. Харин хоршооны хохирогчид уулзалтад сэтгэл дундуур байсан. Вүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын Түр хорооны тэргүүн Я.Батхүүгээс энэ талаар тодруулахад , Шинэ мэдээлэл огт алга. Сарын өмнө ярьж байснаа л хэлж байна гэж ярилаа.
Төрийн ордны хойно урд өдөр нь өлсгөлөн зарлаж байсан АХантулга бүсгүй энд ирсэн байлаа. Түүнд хэдэн асуулт тавьж хариулт авлаа.

-Таны биеийн байдал гайгүй юу?
-Гайгүй. Дутуу төрөх гэж байгаа юм болов уу гэж айсан чинь хүйтэн шалан дээр хэвтсэнээс дороосоо жиндсэн юм билээ.

-Хичнээн төгрөгөө хадгалуулсан байсан юм бэ?
-Бүтээн байгуулалт хөгжлийн сан-д гурван сая таван зуун мянга, Гэр хорооллын барилгажилт-д дөрвөн сая төгрөгөө хадгалуулсан байсан юм.

-Өлсгөлөнгөө үргэлжлүүлэх үү?
-Тийм. Амьдрах баталгаагүй болсон болохоор өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй.

-Таны гэдсэнд байгаа хүүхэд найман сартай гэсэн. Өлсөхөөр хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх байх даа.
-Орох орон идэх хоолгүй болсон болохоороо л ингэж явна даа.
Бүтээн байгуулалтынхан хоршоон дээрээ очиж хуралдаад талбайд өлсгөлөн зарлана гэсээр бөөнөөр явсан. Тэдний дунд А.Гантулга ч багтав.

(Өнөөдрийн монгол 136/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button