Гурван жил эмнэлэгт хэвтээгүй бол нэг удаа шагнал авна

Cap бүр даатгал төлсөн ч түүнийхээ үр шимийг төдий л эдлээд байдаггүй манайханд энэ хууль ашигтай боломжуудыг санал болгож буй гэнэ. Тухайлбал, хэрэв та гурван жил эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ аваагүй бол нэг удаа бүрэн үзлэгт хамруулна. Мөн өрх, сум, багийн эмнэлэгт бүртгэлтэй даатгуулагч өрхийн эмчийн жороор эмийн сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эм худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ.

Ингэхдээ жил бүрийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газраас жил бүр тогтоох аж. Хэрэв та эрүүл мэндийн даатгалаа cap бүр төлж заншсан бол эрүүл мэндийн үйлчилгээг 70-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авна. Дээр нь 1050 хувийн эмнэлэгт магадлан итгэмжлэл гардуулж, даатгалаар үйлчилдэг болгох юм билээ. Хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд та cap бүр 6000 төгрөгийн даатгал төлдөг бол 400 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээг жилд авах боломжтой. Харин cap бүр 9-10 мянган төгрөгийн даатгал төлдөг бол 800 мянгаас нэг сая төгрөгийн эмчилгээ хийлгэх аж. Түүнчлэн даатгалын хураамжаа төлж амжаагүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Ямар нэгэн торгуульгүйгээр нөхөн төлөх заалт бий шүү.

Ардын эрх сонин 138 /416/

Г.Намуу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button