ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргатай болохыг шаардлаа

Өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралд Ардчилсан намын бүлэг энэхүү шаардлагаа МАХН-ын бүлэгт тавьсан бөгөөд тэд хүлээж аваагүйгээс хурал гацаанд ороод байна. 2004 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам тус аймагт олонхи болж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Г.Ганхуягийг томилсон бөгөөд тэрээр өвчний улмаас нас барсан тул тус аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагын байгууллага өнөөдрийг хүртэл хууль ёсны даргагүй байгаа юм.

ИТХ-ын гишүүн Ч.Энхтуяаг ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар хууль бусаар ажиллаж байсныг Монгол Улсын захиргааны хэргийн шүүх 2006 оны зургадугаар сарын 29-ний хурлаараа тогтоосон байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогтыг томилогдоход Ч.Энхтуяа санал өгснөөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын суудалд суусан хэмээн Ардчилсан намын бүлэг үзэж байгаа ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр МАХН-аас мөнгө авсан гэнэ.

Нөгөөтэйгүүр МАХН-ын бүлэг ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын асуудлыг бус 2006 оны төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлага тавиад байгааг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг үгүй xийх гэсэн оролдлого хэмээн Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь хэлэв.
Төсвийн тодотголд ч но байгаа ажээ. Тодруулбал, өнгөрсөн жилүүдийн төсөвт тусгагдан хууль бусаар зарцуулагдсан гэх театрын барилгын санхүүжилтэд тодотголоор 230.0 сая төгрөг нэмэгдэж байгааг Ардчилсан намын бүлэг зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Энэ мэт хууль бус шийдвэрийг МАХН эзэнгүй ИТХ-аар гаргуулах сонирхолтой байгааг эре эсэргүүцэж буйгаа Ардчилсан намын бүлэг мэдэгдэж байгаа ажээ.

Ардын эрх сонин 138 /416/

Г.Баатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button