Монгол банк, сангийн яамны хамтарсан мэдэгдэл

Алт олборлогч болон алтыг худалдан авч буй зарим аж ахуйн нэгж, иргэд улсын хилээр алтыг нууцаар нэвтрүүлэн алдах, хураалгах зэргээр эрсдэл ихтэй хууль бус үйл ажиллагаа явуулж өөрсдөө хохирох явдал цөөнгүй гарах болов. Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон алтыг цаашид өөрийн орны банк, санхүүгийн байгууллагад тушаах үйл ажиллагааг дэмжих, алт хууль бусаар хил давуулах явдлыг багасгах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк, Монгол Улсын Сангийн яамнаас дараах арга хэмжээг 2006 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авч хэрэгжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. Yүнд

• Бизнесийн эрсдэл багатайг нь харгалзан Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс алтыг дэлхийн зах зээлийн үнээр үргэлжлүүлэн худалдан авна.

• Монголбанкинд тушаасан алтны 68 хувийн нэмэгдэл татварыг алтыг Монголбанкинд тушаах үед нь шууд ногдуулахгүйгээр, дараа тооцож татварыг байгууллагад төлөх боломжийг аж ахуйн нэгж, иргэдэд олгож байна.

Ардын эрх сонин 138 /416/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button