Их газрын чулуунд их дуучны гэрэлт цогцолбор сүндэрлэлээ

Цогцолборын эх загварыг Урчуудын эвлэлийн хорооны дэд дарга П.Цэгмэд зохион бүтээж барилгын зураг төслийн Автор компани гүйцэтгэсэн байна. Цогцолборын өндөр 6.5 метр, өргөн буюу тойрог нь 13 метр бөгөөд боржин чулуугаар урлажээ. Харин хоёр талаас нь уулзах морины толгойг цутгасан байна. Уртын дууны дөрвөн урсгалын томоохон төлөолөл болох төв, халх, боржигон-чиглэлийн уулзварыг билэгдэн харуулахыг хичээсэн гэж зохион бүтээгч П.Цэгмэд ярьж байлаа.
Цогцолборыг байгуулахдаа Их Газрын чулууг сонгосон нь тохиолдлын зүйл биш гэнэ. Энэхуү байгалийн үзэсгэлэнт тогтоц газар нь уртын дууны урсгалын уулзвар нутаг төдийгүй тэндээс 10-аадхан км-ын зайтай Улаан Овоо гэдэг газар Н.Норовбанзад төрсен гээд олон санаа давхардсан байна. Өнгөрсөн хаврьш дөрөвдүгээр сард Их газрын чулууны чулуу хэмээх говийн үзэсгэлэнт газрын Монгол толгой гэдэг сэргэлэн дэнжид шаваа тавьснаас хойш гурван сарын хугацаанд бүтээн байгуулж нийт 100 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Гэрэлт цогцолборын нэгэн чуулбар болох 18 метр хагас тойрог задгай тайз, асар босгожээ. П.Цэгмэд хэлэхдээ, тэр задгай тайзны ард Их газрын чулуу хэмээх оргилсон их уулс байхад өмнө нь дуу торох юмгүй, хараа сунгасан хөндий байгаа нь маш сайн зохицсон. Н.Норовбанзад бага насандаа энә хөндийд хояь хурга хариулж өссөн юм билээ гэв. Нээлт, баяр наадамд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын
газраас эртний уламжлалыг хадгалсан улаан халз бүхий 108 гэрийг эгнүүлэн барьсан нь сүр жавхлантай маш гоё харагдаж байлаа.
Харин маргааш нь эдгээр гэрүүдээ аймгийнхаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, орон гэргүй ядуу иргэдэд өгсөн нь хүмүүсээс талархал хүлээсэн байна. Мөн цогцолборын нөмрөгийг нар мандах мөчид авч, хуурчид хуураа татан, дуучид Уяхан Замбуутивийн наран уртын дуугаар мялаалга өргөлөө. Тус аймгийнхан ийнхүү баяр наадмаа тун өвөрмөц шинэлэг байдлаар. Монголдоо төдийгүй дэлхийд алдартаи их хүнийхээ нэр алдрыг мөнхжүүлэх үйл хэрэгтэй хамтатган тэмдэглэсэн юм. Ийнхүү их говийн цэнхэр дайд гадаад дотоодын жуулчдын сэтгэл хөдөлгөж, нүд баясгасан нэгэн сайхан цогцолбор байгуулагдсан нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн нэгэн өглөг бэлэг болжээ.

(Өнөөдрийн монгол 136/306)
Ц.УРГАМАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button