Нутгийн өөрөө удирдах холбооны гишүүд уулзаж байна

доошоо гэсэн хэлбэртэй байсан бөгөөд шинэчилдсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах байгуулагатай болж тэр нь төрөөс томилсон дарга нартай хамтран ажилладаг болоод 14 жилийн нүүрийг үзээд байна.

Орон нутгий удирдлагыг боловсронгуй болгох, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, орон нутгийнхаа эрх ашгийг хамгаалах, нутгийн удирлагад мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдөр Монголын орон нутгийн нэгдсэн холбооноос Монгол нутгийн удирдлагыг сайжруулах нь сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Нутгийн өөрөө удирдах холбооны зөвлөлийн гишүүд болон Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, зэрэг арав гаруй орон нутгийн төлөөлөгч оролцсон.

Хурлын зорилгыг зохион байгуулагчид сайн засаглалыг орон нутагт бий болгох үүний тулд тэдний оролцоо, үүрэг ач холбогдол зэргийг хэлэлцсэн.

Монголын нутгийн холбооны дэд тэргүүн Г.Маналжаваас өнөөдөр тус холбооны үйл ажиллагаанд ямар бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үүү
үideo1
Сүүлийн жилүүдэд орон нутгийн бие даасан байдал алдагдаж байгаа нь хуралд оролцогчидын хувьд хүндрэлтэй асуудал болоод байна. Тодруулбал хот луу чиглэсэн нүүдэл, төрөөс томилсон дарга нарын давуу байдал зэрэг нь хүндрэлтэй асуудлын нэг болоод байгаа юм байна.

Хурлаар ойрын таван жилд хийх ажлын төлөвлөгөө, санхүү болон бусад арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Тодруулбал орон нутгийн орлого зарлагын эх үүсвэр, санхүүжилтыг тогтвортой байлгах бөгөөд энэ нь нутгийн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэнэ гэдэгт хуралд оролцогчид найдаж байгаа ажээ.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button